☡[part 6.]☡

179 14 1
                                    

Хэр удаан унтсанаа мэдэхгүй ч Жонгүг мэдээгүй бололтой. Машины хамар налан зогсож далай ажин зогсох нь нэг л сайхан. Утсаа гарган цаг хартал их орой болсон байв. Би одоо яах вэ? Жонгүг ийм үйлдэл гаргаад байгаа нь миний муу зуршлыг үгүй хийж байгаа мэт. Ууг нь миний зорилго бол Эрим болон тэрний хүүхдийг тамлах шүү дээ. Гэхдээ би чадах эсэхдээ эргэлзэж байна.

Гэнэт цонх маш хүчтэй тогших чимээнээр цочин харвал Жонгүг яг хүүхэд шиг инээснээ тойрж орж ирээд

Жонгүг: яасан удаан унтваа.

Би: Яаж байгаа юм.

Жонгүг: Чамайг үнсэж байгааг харж тэссэнгүй.

Би: Жонгүг............ би чамайг яаж ч магадгүй гэж хэлээд цонх руу хархад Жонгүг баруун гараараа миний гарнаас бариад

Жонгүг: Бүх зүйлд уучилж болох уу? Бид ахин эхэлж болно. Өнгөрсөн хугацаанд ямар их алдаа хийснээ мэдэж байгаа болхоор...........

Миний дотор байсан араатанг чи л сэрээсэн. Би чиний мэдэх Сүён биш. Галт тэрэг аль хэдийн хөдөлсөн.

Би: Чи амьдралыг тоглоом гэж санаа юу. Зарим хүмүүс энэ амьдралыг босгох гэж зүдэрч байхад чи зүгээр л эвлүүлдэг тоглоом шиг эргүүлж байна. Би чиний эхнэр хүүхдийг чинь чиний нүдэн дээр яргалж алвал чи зүгээр хараад байж чадах уу?

Жонгүг: Сүён............битгий ийм муухай юм ярилдаа. Чи ийм хүн биш биздээ.

Би: Зүгээр гэрт минь хүргээд өг. Энэ миний чамаас гуйж байгаа сүүлийн хүсэл.

Замын турш өөр юу ч ярилгүй явсаар. Гадаа гэгээ тасарч шиврээ бороо орж байлаа. Цаанаа л нэг сэтгэл татам байгалийн төрх. Замын гэрэл солонгорч харагдана. Яагаад заавал миний амьдрал ийм юм бол. Би яаж тэр олон хүнийг хороож амь тавьж орилхыг сонсож таашаал авч байсан юм бол. Надтай адил тэр хүмүүсийн ар гэрийнхэн хүртэл зовж шаналсан байж таараа. Сүён энэ харгис зангаа яавал арилгах вэ. Магадгүй хүү минь байсан бол өөр байх байсан.

Гэрийн гадаа ирхэд Жонгүүг гарнаас тавьсангүй. Түүний нүд рүү хархад гунигтай байвч тэр нэгэн өдрийг бодох төдийд Жонгүгийг алмаар санагдаж байна. Гараа угз татан машинаас буухад Тэхён бороонд норчихсон шатан дээр сууж байлаа. Урд нь очин зогсход хурдан босоод

Тэхён: чамайг ирэхгүй нь гэж айлаа.

Тэхёныг тэвэрч зогсход нулимс өөрийн эрхгүй урсана. Тэхён ч зөрүүлэн тэврээд орцгооё гадаа сэрүүн байна гээд орохдоо Жонгүг рүү нэг харчихаад гэр рүү орцгоолоо. Бид хоорондоо нэг ч үг дугарсангүй. Би галын өрөө орж халуун цай бэлдэн Тэхёны урд тавиад өөрөө цайгаа уун ямар ч утгагүй зүйл бодно.

Дууссан 2 || jjk Where stories live. Discover now