💉[part 5]💉

197 13 2
                                    

Тэхёнд дэндүү муухай үг хэлчихсэн бололтой. Өрөөнөөсөө ч толгойгоо цухуйлгахгүй хэдэн цаг боллоо. Би өөрийгөө огцом өөр болж байгааг мэдэж байсан ч арай ийм харгис болно гэж төсөөлөөгүй. Гэхдээ өөрийгөө хянаж чадахгүй байна. Өдөрт ямар нэгэн цус харж хүний амь гуйж орилох дууг сонсохгүй л бол дотор давчдаж бачуураад байна. Тэхёны өөдөөс харж орон дээр нь суугаад "Намайг уучлаарай. Өөрийн мэдэлгүй л. Гэхдээ би ахиж ингэхгүй ээ амлаж чадна." гэхэд миний гарнаас зөөлөн атгаад нүд рүү минь хэсэг ширтэж сууснаа "Сүён..........." хэмээгээд хоёр гараараа гар барихад нь "Ммм за хэл хэл" гэсэнд хүзүүгээр ороон тэврээд мөрөнд эрүүгээ наан "Чи амлаж чадах уу? Хэрвээ би энэ бүгдийг тэсч чадахгүй эндээс явчихвал яах бол." гэхдээ яг л явах гэж байгаа хүн шиг ярьж байлаа. Түүнээс холдох гэхэд улам чанга тэврээд "Тэр үед Жонгүүг л чиний хажууд байна." гэж хэлэх төдийд шууд л ямар ч сэтгэл хөдлөлгүй болж ахин хүний цус үзэж тэдний амь эрхийг сонсох хүсэлдээ автаад эхэллээ.

"Тэхён..........ахиж Жонгүүгийг ярих юм бол би өөрийгөө барьж дийлэхгүй нь. Намайг муу зүйл хийхэд битгий хүргэ." гэж хэлэхдээ гараа тас атгаж шүдээ зуун хэлээд түүний өрөөнөөс гарав.
Би мөсөн зүрхтэй болж байх шиг байна. Гагцхүү түүнийг гэсгээж чадах ганц л хүн бий. Тэр бол Жонгүүг. Гэвч түүний толгой миний хажууд байх ёстой. Тэхён Жонгүүгийн талаар ярих болгонд би ,би биш болчихдог. Шууд л бодол маань өөрчлөгдөн зүгээр л урьдын адил хүн алж тамлах тухай толгойд ордог. Харин эсэргээрээ Тэхёнтэй ярилцхад тэр бүгдийг умартаж сүү жимс хүсч эхэлдэг. Тэгхээр миний тайвшрал бол Жонгүүг бус Тэхён. Тэр хүн миний хажуунаас явсан цагт миний араатан төрх бүрэн дүүрэн гарна гэдгийг ойлгосон.

                              ●●●

Өглөө эрт боссон болхоор жаал утсаа оролдож суухад Эрим төрснийг мэдэв. Энэ тухай Тэхёнд хэлэх хэрэгтэй гэсээр түүний өрөөнд ортол би шууд л галзуурч байлаа. Тэхёны гэх зүйл байхгүй болж. Тэр надаас зугтсан байна. Тийм л дээ. Хэн хүн ийм галзуу эмэгтэйтэй хамт байгаад байж чадна гэж. Тэхёны өрөөнөөс нулимс асгаруулан гарахдаа ширээн дээр байх захиаг харлаа. Шуудхан л задлан уншвал

Юуны өмнө чамаас уучлалт гуйя. Ингээд орхиод явсанд. Гэхдээ надад өөр сонголт үлдээгүй бололтой. Би чиний гэнэн цайлган төрхөнд чинь дурлаж байсан ч одоогийн төрхнөөс чинь айж байна. Чиний хажууд байж ямар ч үед чинь байх хүн бол яах аргагүй Жонгүүг. Түүнийг уучлаад эвлэр. Тэгээд хуучны Сүён бол. Чи ийм олон хүний амыг бүрлэгсэн. Чи Жонсүнийг нас барахад галзуу мэт болж байсан шиг тэр хүмүүсийн ар гэрт өөр олон зүйл болж байгаа. Зөвхөн өөрийгөө бодоод ийм зүйл хийгээд байвал Жонсүн чамд гомдоно. Чамайг ингэж амьдрахыг хүсэхгүй байгаа Жонгүүгтэй заавал сайхан амьдар гэж хэлсныг нь мартаж болохгүй........

Дууссан 2 || jjk Where stories live. Discover now