Бүгд зочид буудлын хүлээлгийн танхимд цугларцгаагаад явцгаалаа.
Эндхийн их дэлгүүрийн урд бүгд буугаад бүгд дотогшоогоо орцгоолоо. Ороод хосууд нь бүгд л хэдэн тийшээ салаад явчлаа. Хос болоогүй 4 нь тэгээл хамтдаа явцгаалаа.Гэхдээ яагаад ч юм хос биш ч гэсэн Жэнни Юнги 2 түрүүлээд явчихлаа.Жэнни юм үзэх бол Юнги гоё мухайг нь хэлээд араас дагаад явж блаа.
Харин аргагүйн эрхэнд хоёулхнаа үлдсэн Ари Жүүн 2 хамт явцгаалаа.
12 Давхар дэлгүүрт 14 хүн хос хосоороо 7 тийш саллаа.Жүүн: Ари яа~ одоо ингээд нэвтрүүлэг дууссан хамт 1 сар бж бгаал явах юм чинь нөгөө хэддээ бэлэг авбал ямар вэ?
Ари: Гэнэтийн бэлэг гэж үү?
Жүүн: Тхх гэхдээ нөгөө хэд харчуул яах уу
Ари: Харахгүй бхаа бүгд ийш тийшээ салаад явцан шд
Жүүн: Зза тийм ч юмуу за бэлгээ сонгоцгооё
Ари: Би охидуудынхыг сонгоноо. Жүүние чи хөвгүүдийнхийг сонго.
Жүүн: Тэгэхээр эхлээд номын тасаг руу явж үзье Жимин Юнги би бас чи ном их уншдаг шдээ тэгэхээр ном авцгаая гээд Ариг хөтөлтөл Ари номны сураг сонсоод анзаарсангүйээ. (Цуцу ийм анзааргагүй бж болохгүй шд тиймээ уншигчдаа)
Номын дэлгүүрт орж ирэхэд Ари инээсээр баахан тасалгаан дунд алга болчлоо.
Намжүүн хайж хайж арай гэж барааг нь хартал Ари дээрээс нэг ном авах гээд хүрэхгүй бгаа бололтой үсрээд л блаа. Намжүүн хойно зогсоод номыг нь авч өгөхөд Ари номоо авах гээд гараа сунгатал Намжүүн гарнаас нь татаад үнсчихлээ. Тэд үнсэлтээ дуусгахад
Аригийн чтх нь ув улаан болцон: Ю.юу нөгөө бэлэгнүүдэ авцгаая гээд түрүүлээд алхлаа.~~~~~
Энэ үед:
Жэнни өөртөө баахан эд юмс үзсээр явж бгаад хувцасных руу гүйгээд орлоо. Жэнни эрэгтэй хувцас үзэж бхад
Юнги: Хэнд авах гэж бган?
Жэнни: Сайн хүндээ
Юнги дурамжхан: Аан зза
Жэнни: Чи эрэгтэй юм чинь сонгоход туслаач миний сайн хүн яг чам шиг бхгүй юу
Юнги: Зза энэ зүгээр юм бна гээд нэг л дуртай дургүй сонгож өгөхөд
Жэнни инээгээд: Би сая 3 сарын турш сайн хүнтэйгээ хамт амьдарсан.Тэгээд одоо намайг хардаад их хөөрхөн царай гаргаж бна.
Юнги: Би зөвшөөрлөө.
Жэнни: Юу зөвшөөрсөн гэж??
Юнги: Найз залуу чинь болохыг
Жэнни: Би чамаас асуугаагүй шд
Юнги: Асууснаас ялгагүй шдээ одоо өнгөрсөн гээд инээсээр Жэннигийн гарнаас хувцаснууд аваад
Юнги: Чи бас таалагдсан даашинзаа ав миний чамд өгч буй анхны бэлэг болог гээд цааш явлаа.Бүгд 3,4 цагын дараа дахин цуглаад буудал руугаа явцгаалаа.