4-р хэсэг

15 2 0
                                    

Халиунаа Тэмүүлэнтэй хамт тэшүүрээр гулгаж байгаадаа итгэж чадахгүй байлаа. Мөрөөдөл биелнэ гэж үнэхээр байдаг гэжүү гэж бодон аз жаргалтай инээмсэглэнэ . Тэдний хамгийн анхны болзоо энгийн гэхдээ маш их хөгжилтэй сонирхолтой байлаа. Гулгаж дуусаад хүргээд өгье машинд суучих гэхэд

- Зүгээр дээ, манайх их хол ш дээ. Би автобусны билеттэй юм чинь автобусаар л явчихна гээд хөгжилтэй инээмсэглэнэ. Халиунааг харахад л хайр хүрмээр, бүх зүйл нь энгийн , даруухан өхөөрдөм тэгээд юу ч мэдэхгүй гэнэн. Тэр бусад охидоос огт өөр. Хүсэл сонирхол, үзэл бодол, юманд хандах хандлага, зан ааш. Тэмүүлэн түүнийг нууцхан хайрлаж байгаагаа мэдрэвч хайрлаж чадна гэдэгтээ итгэлгүй байна. Чимээгүй ширтсээр байгаад түүнийг ичээсэн бололтой

- Би явлаа шүү гээд гүйлээ. Эргэж хараад өнөөдөр танд маш их баярлалаа. Дараа би таныг тоглуулнаа гээд цааш гүйв.

Халиунаагын сэтгэл догдлон хөөрч ингэж уулзаад байвал надад улам л хэцүү болох болов уу гэж бодно. Утсанд нь мсж ирж гарган үзтэл

- Хоёулаа дахиад уулзана биздээ ,гэсэн байв. Халиунаад айх гайхах зэрэгцэн яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байлаа.

- Тантай уулзаад байхаар би танд сайн болчихож магадгүй

- Би харин чамд сайн болчихсон

- Тоглоом хийх хэрэггүй ээ

- Би тоглоогүй үнэн шүү
Тэмүүлэн Халиунаагын хичээлийг хамт давтаж, номын санд хамт сууж, сургуулийн цайны газар хамт хооллож, бурханы цэцэрлэгээр зугаалж, зайсан дээрээс хотоо харан хамт цагийг өнгөрөөнө. Өвөл нь цасан дээр тоглож цана чаргаар гулгана, харин зун явган аялал хийж, янз бүрийн ургамал жимс түүнэ. Хэний ч санаанд оромгүй бас сонирхол татамгүй зүйлүүдийг хийдэг ч Тэмүүлэнд уйтгартай бас төвөгтэй санагддаггүй байлаа. Өдөр бүхэн шинэ юм мэдэж авсаар тэд хамтдаа хоёр жилийг өнгөрөөсөн байна. Тэдэнд муудалцах өдөр байвч төд удалгүй бие биенээсээ уучлалт гуйн эвлэрнэ. Хамтдаа өнгөрөөсөн цаг хугацаа их биш ч тэд салж хагацаж чадхааргүй бие биендээ уусан дассан байлаа.

A/N: За дараагийн хэсэг ороолоодоо манай хоёр бие биеэндээ уусаж бна даа. Воте-оо мартваа

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now