5-р хэсэг

14 1 0
                                    

Халиунаа Тэмүүлэний ажлын ойролцоо түүнийг хүлээн ном уншина. Тэмүүлэн ч ажлаа хурдан дуусгах гэж байдаг хүчээ шавхан ажиллана. Тэд хамтдаа хоолонд орж дараа нь кино үзээд Халиунааг хүргэж өгөхөөр явав. Яагаад ч юм тэдэнд ярих юм нэг л олдож өгөхгүй байв. Гэрийнхээ нь гадаа очоод хэсэг суугаад Халиунаа гэртээ орохоор машинаас буув. Тэмүүлэн машинаасаа буун Халиунааг араас нь тэвэрч авав. Хэсэг чимээгүй тэврээд

- Маргааш би чамайг хамгийн анх танилцсан газраа хүлээж байя. Чамд хэлэх юм байгаа гээд түүний уруул дээр үнсэв. Түүнийгээ удаан гэгч нь үнсээд чангаас чанга тэврээд маргааш уулзья гэж шивнэв.

- Надад ч гэсэн хэлэх юм байгаа гэж инээмсэглээд Би чамд хайртай гэж шивнэв.

- Би ч гэсэн чамдаа хайртай.

Тэмүүлэн энэ өдрийг их удаан хүлээсэн билээ. Цаг нь болоогүй юм шиг санагдаад өнөөдрийг хүрсэн. Түүнд өгөхөөр авсан бөгжөө гаргаж үзээд гэрлэх санал тавихад яаж хүлээж авах бол гэж бодон догдлоно бас айдас төрнө. Халиунаа надад юу хэлэх гэсэн юм болдоо гэж бодсоор олигтой ч унтаж чадсангүй.

Маргааш нь болзсон газраа яаран ирж анх яаж танилцсан тухайгаа бодон хэсэг суулаа. Халиунаа яг л цагтаа эсвэл бур хэдэн минутын өмнө ирчихсэн хүлээж байдаг болохоор ирээгүй байгаад жаахан санаа зовнино. Ирэхгүй 1 цаг , 2 цаг , 3 цаг хоцорч утас нь ч холбогдохгүй байсаар. Тэмүүлэн түүнийг автобусны буудал дээр өглөөний 5 цаг хүртэл хүлээсэн боловч ирсэнгүй.

A/N: За дараагийн хэсэгт юу болох бол саналаа хэлээрэй мина.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now