9-р хэсэг

12 1 0
                                    

Надад өөр сонголт байгаагүй ээ. Чи миний ямар амьдралтайг мэднэ ш дээ. Аав ээж хоёр минь миний сургалтын төлбөрийг яаж төлдөг байлаа. Тэгээд ч УИХ-ын гишүүний хүү жирийн нэг ядуу айлын охин хоёрын дунд гэр бүл байтугай хайр сэтгэлийн холбоо байж таарахгүйг би ээжийг тань хараад л ойлгосон. Хоёр өөр ертөнцөд төрж өссөн хүмүүс яаж нэг орчинд амьдрах билээ дээ. Харин ч ээжийн тань сайхан сэтгэлийн ачаар аав ээж хоёр маань сайхан ажилтай, сайхан байртай дүү нар маань сайн сургуульд сэтгэл амар суралцаж сайхан амьдарсаар өдийг хүрсэн. Би америкт суралцаж дэлхийн хэмжээний боловсролтой болсон. Өөр юу хүсэх билээ үүнээс илүү. Насан туршдаа та бүхэнд талархаж амьдрах болно.

- Чи надад яагаад хэлээгүй юм бэ чамайг , танай гэр бүлийнхнийг ийм зүйл хийх хүмүүс биш гэдгийг би сайн мэдэж байна. Та нарыг юу гэж сүрдүүлсэн юм бэ

- Тийм юм байхгүй ээ. Энэ сонголт хамгийн зөв байсан гэдэгт би итгэж байгаа.

- Би чамайг хамгаалж чадсангүй. Чиний төлөө юу ч хийж чадсангүй. Чи надад ямар ч боломж өгсөнгүй.

- Харин ч чи миний төлөө бүхнийг хийсэн. Одоо чи бүхнийг шинээр эхлээд аз жаргалтай амьдраарай. Би чамайг хайрласандаа , хайрлаж байгаадаа , хайрласаар байсан ч үргэлж аз жаргалтай байх болно. Энэ насны минь аз жаргал энэ амьдралын минь утга учир чи л байх болно. Яагаад гэдгийг чи хэзээ нэгэн цагт ойлгох байх. Халиунаа машинаас үсрэн бууж хар хурдаараа гүйлээ. Хэзээ нэгэн цагт бүхнийг мэдэх байсан ч арай л эрт мэдчихлээ гэж өөрийгөө зэмлэн уйлна. Би яах ёстой байсан юм. Би өнөөдрийг хүртэл тэвчлээ. Би бүх зүйлээс татгалзаж өнөөдрийг хүртэл амьдарлаа одоо болоо юм бишүү гэж хэн нэгэнд гомдсон сэтгэлээр хашгиран уйлна. Би яагаад хайрлаж дурлаж болдоггүй юм бэ. Ядуу төрсөн нь ямар буруутай юм бэ гэж хашгирна. Арван жилийн турш сэтгэлдээ тээж ирсэн гомдлоо бүгдийг нь гаргаж хаях гэсэн шиг чанга чанга хашгиран уйллаа. Тэмүүлэн түүнийг тэврэн авч нулимсыг нь арчаад

A/N: За бараг дуусаж бна шүү дээ сэт воте-оо битгий мартаарай.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now