2-р хэсэг

35 3 1
                                    

Тэмүүлэн Халиунааг хүргэж өгөхөөр болж тэд машинд сууцгаав. Халиунаа танихгүй хүнээр гэртээ хүргүүлэх гээд явж байгаадаа өөрийгөө гайхсан ч итгэж болохоор санагдсан учраас л тэр. Тэд өөрсдийнхөө тухай ярилцаж илүү дотно танилцлаа. Халиунаа бол жирийн л нэг айлын жирийн л нэг оюутан охин. Эрэгтэй эмэгтэи хоёр дүүтэй. Аав ээж нь гурван хүүхдээ боловсролтой хүн болгоно гэж зүтгэж яваа жирийн л эцэг эх. Тэдэнд бусдаас ялгарах илүү гарах зүйл байхгүй ч халуун хоолоо шнрээ тойрон амтархан иддэг аз жаргалтай , эвтэй найртай сайхан гэр бүл. Харин Тэмүүлэн өөрийнхөө тухай нэг их зүйл ярьсангүй. Гадаадад сургуулиа төгсөж ирээд ажиллаж байгаа бололтой. Нэгэн том компаны өв залгамжлагч төдийгүй аав нь Сайдын гишүүн юмуу эсвэл сайд ч юмуу нэг л том төрийн хүн байх гэж Халиунаа таамаглав. Тийм том хүний хүүхэд байж ядарсан нэгэнд тусалж байдаг хүн чанар сайтай хүмүүс байна даа. Баячуудыг нх зантай хямсгар хүмүүс гэж боддог байсан үгүй юмаа гэж өөрийнхөө хэмжээнд Тэмүүлэнг тодорхойлов. Царайлаг биш ч нүдэнд дулаахан сайхан бие хаатай залууг Халиунаа сэм сэмхэн харж бишрэн суулаа.
- Намайг хүргэж өгсөн тань л надад том тус. Харин би таны ачийг хариулж чадна гэж хэлж чадахгүй ээ. Уучлаарай бас баярлалаа гээд машинаас буух гэтэл

- Би хүнд туславал чадлынхаа хирээр бүх зүйлд нь туслахыг хичээдэг. Чи намайг гомдоож байна шүү.

Халиунаад хэлэх үг олдсонгүй. Гайхаж жаахан хараад

- Тэгвэл танд би заавал буцааж өгнөө. Удаж л магадгүй байх. Та утсаа өгчих. Халиунаа нэрийн хуудсыг нь аваад дахин баярласнаа хэлж инээмсэглэн машинаас буув.

Хамаг бие нь чичирч салганан хэрэг хийсэн хүн шиг хацар нь улайв. Гэртээ ороод ээждээ хоол хийхэд туслалцаж , хоол болох хооронд 2 дуугийнхээ гэрийн даалгаврыг шалгаж мэдэхгүй ойлгоогүй хичээлийг нь зааж өгч давтуулав. Урьд нь энэ бүхэн яршигтай санагддаг байсан бол өнөөдөр огтхон ч түвэггүй байлаа. Ээж нь охиндоо ямар нэгэн сайхан зүйл тохиолдсоныг үйл хөдлөлөөр нь гадарлаж өөртөө тохиолдсон шиг баярлана. Охиноо ямар нэгэн юманд санаа зовсон, санааширсан бухимдсан байхыг харах түүнд үнэхээр хэцүү байдаг билээ. Тэмүүлэн харих замдаа гэрлүүгээ пицца захиалж, гэртээ ороод усанд орж пиццагаа идээд л унтахаар хэвтэв. Яагаад ч юм Халиунаа гэх өрөвдэлтэй охины тухай бодогдоод болсонгүй. Өрөвдсөндөө ч тэр юмуу эсвэл тусалсандаа баярлаад ч юмуу түүний тухай бодсоор байгаад л унтлаа.

Халиунаа ер бусын эрч хүчтэй болж ямар нэг ажлыг уурлаж бухимдахгүй хийж, үргэлж инээмсэглэж явна. Хэзээ ч бүтэхгүй хайрын тухай мөрөөдөн алхаж яваа ч үүндээ огтхон ч санаа зоволгүй аз жаргалаар бялхаж байлаа. Тэмүүлэн тухай цаг хором бүрд бодож түүнтэй хамт байгаагаар төсөөлөн бодож, зүүдэндээ хүртэл хамт байсаар.

A/N: За дараагийн хэсэг орлоо. Воте дарах аа март ваа баярлалаа.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now