6-р хэсэг

11 1 0
                                    

Арван жилийн дараа

Халиунаа ажилд орохоор анкет бөглөсөн газраас нь дуудсан болохоор яаран гэрээсээ гарлаа. Хурлын танхимд ярилцлаганд орохоор өөрийнхөө нэр дуудахыг хүлээн сууна. Айдсаа даран өөрийгөө тайвшруулахыг оролдон сууж байтал нэрийг нь дуудлаа. Ярилцлага ч амжилттай болж өөрийнхөө хүссэн ажилд орсондоо хөөрч баярлан дэгдэж гүйсээр гадагш гарлаа.

Тэмүүлэн цахилгаан шатнаас гараад гүйх шахам яваад өнгөрөх охиныг хартал Халиунаатай их адилхан харагдав. Түүнийг дагаж гаран хартал үнэхээр Халиунаа байлаа. Хамт байсан цаг хором бүхэн өчигдөр юм шиг л нүдний нь өмнүүр жирэлзэнэ. Намирсан урт үс сэргэлэн цовоо нүд, өхөөрдөм хөөрхөн инээмсэглэл бугд яг хэвээрээ. Түүнийг дуудах гэтэл

- Ээж нь ажилдаа орохоор болчихлоо. Чи баяртай байгаа биздээ. Ээж нь очоод амттай хоол хийж өгнөө гээд цааш гүйн одов.

Тэмүүлэний арван жил шаналсан зүрх дахин хэдэн хэсэг хуваагдах шиг л санагдана. Юу ч болоогүй юм шиг инээмсэглэн гүйж яваад нь гомдох сэтгэл төрөвч аз жргалтай л амьдарч байгаан байна даа гэж жаахан тайвширна. Түүний хэлэх гэсэн үг нь салах гэдэг үг байсан гэжүү гэж өөрийгөө зовоодог асуултаа тавьж эхлэв.

Тэмүүлэний туслах орж ирэн

- Шинээр ажилд орсон хүмүүсийг танилцуулахад бэлэн болчихлоо. Таныг хүлээж байна

- Би одоо очлоо.

A/N: За та нар энэ хэний хүүхэд гэж бодож бна даа.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now