10-р хэсэг

10 1 0
                                    

- Одоо чи юунаас ч татгалзах хэрэггүй. Өөрийнхөө хүссэнээр амьдар би чамайг хамгаалах болно гээд түүний уруул дээр зөөлөн үнслээ. Халиунаа маргаашийн тухай , хэдэн хормын дараахын тухай, ер нь юу ч бодохгүйгээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ганцхан удаа биелүүлэхээр шийдэв. Түүнийхээ халуун энгэрт тэврүүлэн зөөлхөн уруулыг амтлан үнсэж бүх л хүсэл сэтгэлээ түүний мэдэлд өгөөд ганцхан хормыг ч болов аз жаргалтай өнгөрөөе гэж хүсэв.

Хорвоогийн нэгэн өдөр эхэлж нар хүртэл гунигтайяа мандаж байх шиг санагдана. Халиунаа сэмхэн босч хувцаслаад бөх гэгч нь нойрсож буй түүнийгээ өхөөрдөн дахин нэг удаа үнсэхийг хүсэвч сэрчих байх гэж айгаад чадсангүй. Чийг үнэртсэн гудамжаар ганцаар бодолд дарагдан алхахдаа аз жаргалтай байгаагаа мэдэрнэ. Миний хүссэн бүхэн биелж байж дээ. Хайр минь бүтэхгүй ч ганцхан удаа уулзахсан, үнсэхсэн, үерхэхсэн гэж бодсоор бүгд биелсэн. Ганцхан удаа түүнтэй хамт байхсан гэж бодсон ч бас л хүслээр минь болсон. Би ганц удаа гэж бодоод байгаа болохоор хүслээр минь болоод байгаа юм болов уу гэж бодоод гэнэт зогсон нүдээ аниад

- Насан туршдаа түүнтэйгээ хамт байх боломжийг олгож өгөөч гэж чин сэтгэлээсээ хэн нэгнээс (эсвэл Бурханаас) гуйлаа.

Гэртээ ирээд ойр зуурын хэрэгцээтэй зүйлс хувцасаа бэлдээд , ажлаасаа гарах өргөдөл бичин илгээмжээр явуулав. Хүүгийнхээ сургуулиас бичиг баримтыг нь авч билетээ захиалаад явах бүх бэлтгэлээ хийлээ. Аав ээжтэйгээ явах хүртлээ хамт байж хүүдээ Улаанбаатар хотыг танилцуулж хоёулаа ханатлаа гадуур зугаалав. Энэ удаа түүний хүсэл арай өөр байсан болохоор түүнээс зугатаад нууцаар явахыг хүссэнгүй.

A/N: За тэгэхээр дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг орох байх тийм болохоот сэт воте-оо март ваа.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now