8-р хэсэг

12 1 0
                                    

Хүйтэн салхитай ширүүн бороо цутган асгарсан орой Халиунаа ажлаасаа нилээд оройхон тараад такси барихаар зогстол нэг ч машин зогсдоггүй. Хэдхэн минут зогстол хамаг хувцас нь шалба норов. Буцаад ажилруугаа ороод такси дуудах гээд байдаггүй яахаа мэдэхгүй зогсож байтал Тэмүүлэн ажлаа дууссан бололтой гарч ирэв. Халиунаа ичсэндээ жаахан нуугдасхийн буруу харан зогстол

- Бүх хувцас чинь норчихжээ. Ханиад хүрчихнэ гээд гараас нь хөтлөн ажилчдын хувцас солих өрөөруу алхав. Ороод хүлээж бай гээд агуулахаас авсан бололтой шинэ хувцаснууд авчирч өгөөд сольчихоод гараад ирээрэй гэв. Яг түүнд таарсан хувцаснууд авчирсан нь гайхалтай сайхан зохих аж. Нойтон хувцсаа торонд хийгээд дахин такси дуудах гэж оролдсоор үүдрүү гартал Тэмүүлэн хүлээгээд зогсож байлаа.

- Одоо такси олдохгүй , би хүргээд өгье . Халиунаа чимээгүй л дагаж гаран машинд суув.

Тэмүүлэн- Чи сайн биздээ чамайг ядаж ингээд харж байгаа нь надад сайхан байна.

- Би сайн байгаа. Надад ч гэсэн сайхан байна гэж аяархан хэлэв. Хоёулаа хэсэг чимээгүй суугаад

Тэмүүлэн- Чамд надад хэлэх юм байхгүй юмуу

- Өнгөрснийг одоо ярих хэрэг байнуу

- Би мэдмээр байна. Би өөрийгөө мэдэх эрхтэй хүн гэж бодож байна .

- Тэр тухай ярихад дэндүү их цаг орно. Тэгээд ч чи над шиг хуурамч хүнээс салж өөр сайхан хайртай учирсандаа баярлах хэрэгтэй.

- Хайр гэнэ шүү. Хэдэн өдөр сар хамаагүй. Би бүхнийг мэдмээр байна!! гэж Тэмүүлэн хашгирав.

- Би ганцхан шөнийн дотор бүх аз жаргал, хүсэл мөрөөдөл, хайр сэтгэлээ мөнгөөр худалдсан хүн. Тэмүүлэн гэнэт ээжийнхээ утсаар "чи хайр гэж яриад байгаа үлгэрээ хурдхан дуусга эсвэл би бүгдийг зохицуулах болно шүү" гэж хэлснийг санав.

A/N: Дараагийн хэсэгт юу болох бол манайхан.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now