11-р хэсэг

13 1 0
                                    

Тэмүүлэнд илгээмж ирсэн байлаа. Гоёмсог дугтуй цэцгийн баглаан хамт. Дугтуйг задалтал 20000 төгрөг нэг хүүгийн зураг захиа гарч ирэв.

" Энэ мөнгийг хадгалах хугацаа маань дууссан бололтой. Одоо эзэндээ очих хэрэгтэй байх. Би арван настай хүүтэй. Түүнийг минь Дөлгөөн гэдэг. Чамд хэлэхийг хүссэн зүйл минь энэ байсан юм. Чамайг илүү сайхан нэр өгнө гэж мэдэж байсан ч зөвлөх боломж гарсангүй уучлаарай. Маргааш орой бид америк явахаар билетээ авсан. Бид хоёр чамдаа маш их хайртай. Баяртай "

Онгоцонд суух болоход Халиунаа итгэж чадахгүй дахин эргэж харав. Ядаж хүүгээ харах гэж ирдэггүй юм болов уу гэж горьдсон харцаар ийш тийш харна. Үнэхээр би бүтэхгүй зүйлийг мөрөөджээ гэж өөрийгөө зэмлэн бодохдоо хүүгээ үнсээд онгоцондоо оров. Хүү нь түрүүлж суудалруугаа очиж суугаад хэн нэгэнтэй ярилцаж байлаа. Халиунаа чимээгүй яриаг нь сонсоод нүдээ анин сууна. Хэзээ ч бүтэхгүй гэж мэдэж байсан байж яагаад ингэж их найдсан юм болоо гэж өөрийгөө зэмлэсээр.

- Намайг хамт явах болсонд баярлахгүй байгаа юмуу гээд гараас нь атгав. Итгэж чадалгүй нүдээ нээн хартал Тэмүүлэн хүүтэйгээ хамт хөгжим сонсоод сууж байлаа. Бид 3 одооноос хамттай байх боллоо. Би үнэхээр жаргалтай байна.

A/N: За ингээд өгүүлэг маань дуусчихлаа. Жоохон утгагүй дууссан байж магадгүй гэхдээ та нар таалагдсан гэж найдаж бна.

Хүсэл (Дууссан)Where stories live. Discover now