-𝕶𝖍𝖑𝖓.-
Хэн нэгний зүрхэнд мөнхрөх гунигийг үргээх гэсэн мэт зөөлөн үлээх сэвшээ салхитай, ширхэг бүр нь дурсамж шүүрээд хайлан буй намуухан аясаараа будрах цастай, цаг эгээ л үүрийг шүргэх Сөүлийн шөнө.
Хотын захад байрлах нэлээдгүй хуучирсан гэмээр байшинд хэн нэгний цурхиран уйлах нь сонсогдоно. Зөвхөн цонхоор нэвт үлээх салхи л түүний нулимсыг арчих нь дэндүү өрөвдөлтэй. Өнгөрсөн гэгчийг жигшиж, Одоо-г зүхэж, Ирээдүй-гээс эмээн амьдрах нь түүнд шударга гэж үү?
Цустай гарт нь үзэгдэх шарлаж хуучирсан түм буман цаасан дээр тас хар бэхээр сийрүүлэн бичсэн тэдгээр олон мөрс л түүнийг ингэж их гуниглахад хүргээ болов уу хэмээн өчүүхэн миний тархинд бууна.
Хэн нэгний халуун цус газарт дусал дуслаар гоожихтой зэрэгцэн саяхан давслаг хэрнээ чихэрлэг дуслуудыг арчин, түүнийг аргадах ганц зүйл нь болж байсан байтал одоо дуссан дусал бүр нь бүлээнээрээ байх тэрхүү цаасыг авч одлоо.
Магад тэрээр хур их гунигын шалтгаан болсныхоо эцэст мөнхийн амар амгаланг олсон биз...
Тэдгээр хэдхэн мөрсийг би ил гаргахыг хүсэж байгаагаа нуухгүй ээ. Тийм ч учраас эднээс ганц ч өгүүлбэр дутаалгүй бүгдийг нь хэлэхдээ таатай байх болно.....
-𝕶𝖍𝖑𝖓.-
A/N: Дээр байгаа My Immortal гэх дуу энэхүү өгүүллэгтэй маань салшгүй холбоотой юм шүү. Сонсоод уншаарай гэж зөвлөе. За тэгээд Enjoy.
YOU ARE READING
~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/
RomanceЧиний мэдээгүй миний амьдрал. Чиний байгаагүй орон зай ямар хэцүү байсныг чи мэдэх үү Тэхён аа......