002.

581 55 0
                                    

-𝕶𝖍𝖑𝖓.-


Сайн уу? Ким Тэхён.

      Чи намайг санахгүй байж магадгүй, бүр мэдэх ч үгүй байх. Хэрэв ямар нэг гайхамшигтай аз завшаанаар чи намайг таньчихаад энэ хэдэн зурвасыг минь бусдын адил хогын сав руу чулуудах гэж байгаа бол одоохон тэр үйлдлээ зогсоо гэж зөвлөх байна.

    Учир нь чи одоо өөрөө ч мэдэлгүй хэн нэгний амьдралд юу хийж орхисноо унших гэж байна.

     Миний? Аа эсвэл бидний түүх дөнгөж л хот руу нүүж ирсэн юугаа ч мэдэхгүй хөдөөний охин хотын дунд сургуульд шилжиж ирсэн өдрөөс эхлэсэн юм.

     Чи санаж байна уу? Намайг анх танай ангид орж ирж байсан үеийг. Би үсээ ард нь цэмцийтэл нь самнан боогоод, дүрэмт хувцасныхаа мөр ирмэг бүрийг хүрэхэд л хуруу исгэм болтол нь сайн гэгч нь индүүдээд очиж билээ.

     Намайг танай ангийн хаалгаар орж ирэх төдийд л танай ангийнхан нирхийтэл инээлдэж байсныг тодхон гэгч нь санаж байна. Хүүхдүүдийн намайг шивэр авир хийн муулж байсан нь ч чихний минь хажуудхан хангинах шиг.

     Гэтэл хамгийн арын суудлаас хамгийн анхны удаа харж байгаа намайг үзэн ядахын дээдээр үзэн ядан буй харцаар ширтээд сууж байсан чи миний харааг булаасан юм. Чи бусад хүүхдүүдийн адил надаар тоглоом тохуу хийж инээгээгүй. Зарим том цээжтэй бяцхан амьтад шиг "Хөдөөний хөлдүү амьтан" гэхчилэн уурлаж уцаарлаа ч үгүй.

     Тэрүүхэн үед би дөнгөж 14 настай шилжилтийн насан дээрээ яваа хөвгүүний нүднээс үзэн ядалт, атаа хорсолоос өөр юуг ч би олж хараагүй юмдаг. Магад тэр хоосон бүхний цаана миний төсөөлж ч чадахааргүй их зүйл байдаг байсан биз гэж найдана.






-𝕶𝖍𝖑𝖓.-

A/N: Жаахан засвар хийсэн шүү. Мөн өөрийн тэмдэглэгээгээ оруулж гүйцээсэн байгаа.


~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/Where stories live. Discover now