Нулимс, сэтгэл зүрх, биеийн минь бүх эд эс хүртэл шингэсэн энэ хэдэн захидлын сүүлийн мөрсийг унших тэр үед чинь би аль хэдийнээ сэтгэлийнхээ амар амгаланд очсон байх болно.
Харин энд ганцхан миний амьсгалах агаар, ундаалах ус болох чи минь л дутагдаж байна. Чамдаа би аз жаргал хүсэхгүй ээ, сайхан хувь тавиланг ч хүсэхгүй. Зөвхөн миний араас ирэх хүртлээ зовлонгүй амьдраарай гэж хүсэх байна.
Миний чамд бэлэглэсэн лиш цэцэг хатаж үхэх хүртэл, захидал дээр минь дуссан цусан нулимс бүр хатах хүртэл, чамд хүрсэн миний түүх мартагдах хүртэл чи минь сайхан амьдраарай.
Харин лиш цэцэг минь өнгөө алдаж үхэхийн цагт, захидал дээрх цусан нулимс бүр хатаж дуусахын цагт, чи минь намайг мартахын цагт над дээрээ хүрээд ирээрэй. Энд л бид жаргалтай амьдарч болох байх. Энд л би чинийхээ хамгийн эрхэм нэгэн болж хувирах байх. Энд л бид гуниг харуусал бус аз жаргалаар дүүрэх бололтой.
Тэхён аа.....
Хүндэтгэсэн
Чиний нууц эхнэр.
YOU ARE READING
~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/
RomanceЧиний мэдээгүй миний амьдрал. Чиний байгаагүй орон зай ямар хэцүү байсныг чи мэдэх үү Тэхён аа......