006.

382 46 0
                                    

-𝕶𝖍𝖑𝖓.-



-4 хавар, 4 зуныг үдээд эцэст нь их сургуулиа төгсөх болсон гаслантай болоод жаргалтай үе-

       Тэрхэн зуур би одоо л энэ бүгдийг дуусгаж сайхан амьдрана гэж бодож байсан. Хэдий дотор минь "Бүгдийг орхиод шинээр эхэл." хэмээсээр байсан ч махан биенээс минь бусад нь чиний дэргэд хадагдчихсан би эцэст нь бодолгүй сонголт хийчихсэн.

        Далдаар ч болтугай чиний гэх халуун биеийг мэдэрч, дотор минь бүрэлдэх чамайг дахин мэдрэхээ байхвий гэхээс айсан. Хэдий байж боломгүй зүйл ч гэлээ зөвхөн бидний ичих ч нүүргүйгээр зөрчдөг тэр бусармаг зүйлс алга болно гэхэд харамссан.

        Хэрэв хэзээний зүрх болоод дотоод сэтгэл нь бүхэлдээ түүнийхээ өмнөөс цохилдог болсон хүн хамгаас тэнэг болоод сохор байдаг юм билээ.

        Хэрвээ, би гэдэг хүн зөвхөн чиний төлөө амьсгалдаггүй байсан бол, эсхүл ядаж л чам руу улам бүр шунах бус ор мөр мартах гэж хичээсэн бол одоо ийн нулимстай нүдээр чам руу захидал илгээгээд суухгүй л байлаа.

         Яг төсөөлснөөр минь чи бидний хоорондох бүх зүйлсийг эцэслэх гэж ирсэн тэр шөнө амьдралдаа хамгийн анхны удаа чиний өмнө нулимс дуслуулж байснаа санаж байна.

~

Унтлаганы өрөөний цэлийтэл нь нээсэн цонхоор хүйтэн салхи үлээж, нүцгэн биен дээрээ торгон богино даашинз өмссөн залуу бүсгүй орон дээр хаа нэг тийшээ таг ширтэн суух аж.

Харин эмэгтэйг нэгд нэгэнгүй, цангаж үхэх гэж буй чоно шиг ширтэх залуу өөрөө өөрийгөө хянахыг хичээн, нэг толгой сэгсэрчихээд, хоолойгоо засан "Б-би бидний хоорондох энэ зүйлсийг дуусгах хэрэгтэй гэж бодож байна." хэмээх үгс чүү ай амнаас нь гарч буй аятай өгүүлнэ.

Харин эмэгтэй залууд харагдахгүйхэн шиг удтал хацар даган урссан доголон нулимсаа арчаад, даашинзныхаа нэг мөрийг мултлан "Чи харамсахгүй гэвэл яв даа." хэмээн түүний үйлдэл бүрийг мэдэж байгаа болтой хариулав.

Залуу хамаг чадлаараа тэсэж байгаа бололтой, нүүр нь улаа татахтай зэрэгцэн хамаг судас нь товойж "Б-би харамсахгүй б-байх." хэмээн цааш харахад нь бүсгүй залуугын яг урд тулж ирэн зогслоо.

Бүсгүй залууг хүзүүгээр нь тэврээд, түүнд наалдахад, тэсвэр нь алдарсан тэрээр "Магадгүй би харамсах бололтой." гэж хэлээд бүсгүйн шанаанаас атган шунангуй гэгч нь үнсэв.


-𝕶𝖍𝖑𝖓.-

~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/Where stories live. Discover now