003.

459 53 0
                                    

-𝕶𝖍𝖑𝖓.-


Зүгээр л асууя. Чи мэдэх үү?

      Биднийг дөнгөж 15 настай өсвөр насны жаалууд байхад чи манай дээд ангийн Юүжонтой 7 хоног үерхээд хаягдаж байсан даа.

      Гэсэн ч тэр хоёр өдрийн дараахан нь чамаас уучлалт гуйгаад, та хоёр буцаад нийлж байсныг санаж байна уу? Би чамд одоо яг үнэнийг хэлэх үү?

      Тэр үед би чамайг "Юүжоноос салчихлаа." гээд урвайгаад ирсэн өдрийн чинь маргааш өөрөө Юүжон дээр очсон.

      Би түүнд эхлээд хэлж ойлгуулах гэсэн ч, тэр миний өөдөөс "Надад Тэхён шиг мэдрэмжгүй жаахан хүүхэд хэрэггүй." гэсэн ганцхан хариултыг өгсөөр байсан болохоор би арга ядахдаа уйлж, үхэтлээ гуйсан.

      Эцэстээ бүр "Ална." гэж сүрдүүлсэн гээд л бод. Итгэхгүй байж магадгүй ч үнэн. 

      Харин миний түүнээс гуйсан ганцхан амин чухал зүйл нь. "Чамайг хамгийн сайнаараа хайрлаад, өмнөөс минь яг ингээд үнсээрэй." хэмээн түүнийг үнсэж харуулан байж гуйсан гуйлт.

      Би их тэнэг байгаа биз. Юуг ч ухаарч амжаагүй тэр жижигхэн ухаандаа чи л аз жаргалтай байвал би баяртай байх юм шиг, чи л уйлахгүй байвал хамаг гуниг минь татрах мэт сэтгэж чамд жаргал гэснийг чинь явуулж байж.


     Гэтэл тэр бүхэн үнэндээ надад гашуун нулимснаас өөр юуг ч авчраагүйг би сүүлд л анзаарсан.

     Чамайг л хайртай хүнтэйгээ байж аз жаргалтай байвал би ч сэтгэл тэнэгэр байх мэт санасан ч үгүй юм билээ.

      Харин ч түүнийгээ өөр нэгний дэргэд хамаагүй илүү жаргалтай байгааг харахаар өнөөх жаахан сэтгэл минь зүгээр л шавартай хутгалдчихдаг юм билээ. Хэдий чи жаргалтай байгаа ч.

-𝕶𝖍𝖑𝖓.-

~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/Where stories live. Discover now