-𝕶𝖍𝖑𝖓.-
Нэг л өдөр бид их сургуулийн хаалга татсан. Эрдмээр бялхсан гэгээн цагаан залуучуудын ордон биш бие физиологийн даавар нь ялгарч, эсрэг хүйстнээ хүсэж эхлэдэг бяцхан амьтдын цуглаан тэр байлаа.
Би Юүжон та хоёрыг бие биенийгээ тэгж их хайрлаж, нэг их сургуульд орох хүртлээ үерхэнэ гэж бодоогүй ээ, уучлаарай. Зохиол, тууж дээр гардаг царайлаг залуу, хөөрхөн охинтой үерхдэг агуу хайрын эзэд гэгдэх хэн ч асуусан мэдэх төгс хос бол та хоёр байв.
Харин бүтэн жил чиний хажуугаар нимгэн нүцгэн, хамаг юмаа тонтойлгож гүйсэн би сая л нэг чамд анзаарагдаад байсан юм. Сайндаа ч биш хамаг даавар нь ялгарсан чамд Юүжон зөвшөөрдөггүй болохоор.
Угаас ямар ч эр зүгээр сууж чадахааргүй нөхцөл байдал байсан даа.
Чи над дээр ирнэ. Тэгээд буцна.
Цагийн урт зүү яг 12-г заахад хонх хангинан чи Юүжон руу буцна. Яг л үнсгэлжингийн үлгэр шиг...
Үлгэрт гардаг ханхүү, гүнж нь та хоёр байсан бол ханхүүг зүүдлэн мөрөөддөг гүнжийн хорон санаат хойд эгч нь би байсан. Үлгэрийн туслах дүр. Хэний ч тоож харахгүй харанхуй дурсамжиндаа живсэн туслах дүр.
Шөнө бүр чамайг буцан явахад чинь "Яагаад?" гэх ганцхан асуултыг өөрөөсөө асуусаар нулимс дуслуулан үлдэнэ. Гэвч урссан нулимс бүр минь цагийн хоёр зүү зэрэгцэн өдөр шөнө солигдоход шууд л хатаж орхино. Чиний өнөөдрөөрөө амьдардаг амьдралын хэв маяг чинь хацрыг минь зүсэн урсах гашуун дуслыг арчихад хүргэдэг байсан байх.
Гэвч надад энэ бүхэн аз жаргалын минь нэг хэсэг байсан гэдгийг би хэдийнэ хэлсэн, одоо ч хэлж байна. Цаашид ч хэлсээр байх болно....
-𝕶𝖍𝖑𝖓.-
YOU ARE READING
~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/
RomanceЧиний мэдээгүй миний амьдрал. Чиний байгаагүй орон зай ямар хэцүү байсныг чи мэдэх үү Тэхён аа......