-𝕶𝖍𝖑𝖓.-
Одоо арай гэгээлэг зүйлсийн талаар ярьцгаах уу? Жишээ нь ГЭРЛЭЛТ.
Алдарт хос Ким Тэхён, И Юүжон хёорын нижгэр хуримын талаар ч юм уу?
Төрсөн цагаасаа хойш та хоёрын тайзны ард амьдарсан би ахиад л сүйт бүсгүйн чинь ард гомдол дүүрэн харцаа нуун зогсож байсныг чи санадаг болов уу?
Нүд гялбам гоёмсог даашинзных нь хормойг задалчих шахан тас атгаад, би биш өөр эмэгтэйн араас дэндүү төгс төгөлдөр чамайг тас ширтэн байсан намайг дурсдаг болов уу, чи?
Чиний минь гарыг тас атгачихаад, жаргалтай гэгч нь инээмсэглэл тодруулан зогсон байсан түүний гоёмсог баглаа лиш цэцэг нь тэнгэрт хөөрөх үед ганцхан над дээр л буугаад ирээсэй гэж битүүхэн хүсэж байсныг мэдэх үү?
Харамсалтай нь чи мэдэхгүй. Учир нь юу гээч?
Учир нь тэр үед чи түүний хайр дүүрэн харцанд нь эцэс төгсгөлгүйгээр живчихсэн байсан учраас.
Магад чиний минь сэтгэл тэр эмэгтэйн өмнө л дүрэлзэн асдаг бол харин би дөнгөж жижигхэн оч асаахаас цаашладаггүй байх нь.
Харин өдрийн төгсгөлд хүйтэн хөнжил, нойтон дэртэйгээ хэвтэж байсан надад ганц л амьд үлдэх итгэл байсан нь. Би чамайг бүхий л одод тэнгэрт түгэж, наран нүдээ нуусан тэр цагт над дээр буцаад ирнэ гэдгийг чинь мэдэж байсан учраас хэдий итгэл төгс биш ч гэлээ зөвхөн чамайг гэж л тэвчиж билээ.
-𝕶𝖍𝖑𝖓.-
YOU ARE READING
~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/
RomanceЧиний мэдээгүй миний амьдрал. Чиний байгаагүй орон зай ямар хэцүү байсныг чи мэдэх үү Тэхён аа......