008.

354 43 0
                                    

Мэдээж чи над дээр ирсэн. Тэгээд намайг 2 дахь эзэмшлээ болгосон. Гэхдээ үргэлжид 2т тавигдах нэгэн болгож авсан. Энэ бүгдийг би маш сайн ойлгож байсан бам дараа нь гарах үр дагаврыг ч мэдэж байсан. Гэсэн ч яаж ч чадалгүй зөвшөөрчихсөн.

"Чамайг хэсэгхэн зуур ашиглаж болох уу?" гэхэд чинь зөвшөөрсөн.

"Чамтай хамт эхнэрээ хуурч болох уу?" гэхэд чинь бас л зөвшөөрсөн.

"Чамайг ашиглаж дуусах хүртлээ шаналгаж болох уу?" гэхэд чинь бас л татгалзаж чадаагүй.

Гэхдээ би үүндээ сэтгэл хангалуун байгаа. Чамд ашиглуулсандаа, чамаас болж шаналсандаа, миний амьдралыг булаасан нэгнийг хуурч байгаадаа.

~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/Where stories live. Discover now