004.

430 46 0
                                    

-𝕶𝖍𝖑𝖓.-



Чи анзаарсан уу? Чиний төлөө миний хэр их өөрчлөгдсөнийг?

      Цаг хугацаа өнгөрсөн үү, гэвэл өнгөрсөн. Дахин нэг намрыг, өвөл хавартай нь үзсэний эцэст анх улаа бутарсан хацар, хоёр хуваан чамбай сүлжсэн үстэй аажуухан алхалан орж байсан би огт танигдахааргүй нэгэн болсон байсан юм. Хэн ч танихааргүй шүү.

      Би цаг мөч секунд бүрийг зөвхөн чамайг мөрөөдөж, чамд анхаарал тавихад зарцуулсаар бусад зүйлсээ ор тас мартсан. Чиний сонирхол, чиний дуртай, хайртай бүхэн амьсгалах агаараас минь үнэтэй зүйл болоод байлаа.

      Аажим аажмаар өнөөх гэнэн цайлган, хичээлээс өөр зүйл мэддэггүй би өөрчлөгдөж эхлэсэн. Чиний сонирхдог охидын адилаар дүрэмт хувцасны банзлыг өгзөг гарах шахам богинсгоод, үсээ задгайлан, нүүрээ будаж сурав.

      Ээжийнхээ үгнээс гарч үзээгүй сайн охин, ээжтэйгээ хэрэлдэн байж чиний явах газруудаар богино бие барьсан хувцастай эргэлддэг байв.

      Анхаарлыг чинь ганц хором ч атугай татахын тулд би үнэхээр бүхнийг хийсэн.

      Мөн хийснийхээ хэмжээгээр тэр ихийг ч алдсан. Сурлага болоод гэр бүлийн харилцаа гэх мэт.

   Гэсэн ч би одоо ч тэдгээр бусдад тэнэг санагдаж магад зүйлсэд харамсдаггүй. Харамсах ч эрх байхгүй учраас ухаанд минь буусан чиний талаарх бүх гомдол цөхрөлийг үргээх болно. Түүндээ ч итгэл төгс байна.

      Гэхдээ Тэхён аа. Чамд надаас болж алдсан зүйл байгаа болов уу? Нэг бодоод үзээрэй. Надаас болоод ганц шөнө нойргүй хоносон билэв үү?  Надаас болоод ганц удаа нулимс дуслуулж үзсэн үү?

      Магад чи одоо эдгээр мөрсийг минь уншаад урсгаж буй ганцхан гашуун дуслаа гэж хэлэх байх. Гэтэл би чамд санаа зовон хэд хоног нойргүй хоносныг, чамайг нууцхан гуниглахад хэдэн удаа нулимсан далай болсныг чи мэдэхгүй учраас өөрийгөө зөвтгөхийг чинь би мэдэж байна.

      Гэвч миний чамаас болж дуссан нулимс бүр, чамаас болж нойргүй хоносон шөнө бүр миний хувьд аз жаргалаас минь өөрцгүй байсан гэдгийг ойлгоорой.

-𝕶𝖍𝖑𝖓.-

~Чамд Хүрээгүй Миний Түүх~ /Completed/Where stories live. Discover now