Өнөөдөр бяцхан охин минь 2 нас хүрч байна... Бас бяцхан хүү минь...
Харш гэж хэлж болохоор гэрт минь олон хүмүүс ирэн хөл толгой нь үл олдоно. Тэр хүмүүс зөвхөн Ван Үжин гэх охиныг мэднэ... Харин Ким Үжин гэх охин болохыг зөвхөн Ван Жэксон буюу Миний нөхөр л мэднэ. Бяцхан охин минь Урт ягаан даашинз өмсөн Гүнжийн титэм зүүсэн нь ямар үзэсгэлэнтэй гээч... Харах тусам хайр хүрэн бас Хүү минь ямар нэртэй бол ямар царайтай бол Охин минь надтай адилхан юм чинь хүү минь аавтайгаа адилхан байх гэсэн бодол толгойд минь зурсхийдэг билээ. Өрөөнд суун өөрийгөө бэлдэнэ. Учир нь би одоо Үзэсгэлэнт гүнжийнхээ Төрсөн өдрийг нь тэмдэглэх гэж байна. Толинд харан сууж байхад минь хаалга дуугаран Жэксон: Хонгор минь гэсээр орж ирлээ.
Жэксон: Доор хүмүүс Та 2ыг минь хүлээгээд байна.
Би инээмсэглэн: За одоо буулаа гээд жэксонг сугадан охиныхоо өрөө рүү орлоо. Орход охин минь цонхоор харан сууж байв. Жэксон охиноо тэврээд бид доош шатаар буулаа. Шат багасах тусам алга ташилт тод сонсогдоно. Магадгүй аз жаргал юм болов уу??
Энэ хүний маш их хайр... Энэ их хүний хүндлэлийг хүлээж байгаа БИ дэндүү азтай юм болов уу??
△●△●△●△
Бид сугадалцан хүмүүс дээр очин мэндэлцгээн явлаа. Хүн бүр охинд минь Бэлэг өгөн аз жаргал хүснэ. Охин минь олон хүнээс бэлэг аван хамгийн сүүлд бид 2 үлдлээ. Хөтлөгч: Зиаа ингээд манай үжиний маань сүүлийн бэлэгийг ээж аав нь өгөх нь ээ гээд бид 3ын зүг ирлээ. Жэксон хамгаалагчид ямар нэг юм хэлэхэд Хамгаалагч бөхийсөөр явав. Удалгүй Харшийн хаалга онгойн Цэцэрлэгээр дүүрэн ганц эвэрт орж ирлээ. Би гайхан асуулт эрсэн харцаар харахад : Охины минь дуртай амьтан юм чинь авч өгнө шүү дээ гээд охиныгоо өвөр дээрээ суулгалаа. Би : Тэглээ ч гэсэн Маш олон байна шүү дээ гэнд санаа зовсон өнгөөр хэлэхэд : Охин минь хүссэн бол би юу ч байсан Хэд ч байсан авч өгөх болно хайрт минь гээд хацар дээр минь зөөлөн үнслээ.
●●●●●●
Үдэшлэг дуусан бид орондоо орлоо. Охин минь жэксон бид 2ын голоор орж хэвтээд : Ааваа ээдээ Хайртай шүү гээд бид хоёрыг тэврээд ээлжлэн хацар дээр минь шүлсээ наан үнслээ.
Бид зэрэг : Аввв гээд охиноо хоёр талаас үнсэлтээр булна.
2 жилийн хугацаанд үнэхээр аз жаргалтай байсан... Одоо ч Үнэхээр жаргалтай байна.... Мөн ирээдүйд ч аз жаргалтайгаар Ван Жэксоны эхнэр, Ван Үжины ээж болон амьдрах болно...
★★★★★
Өглөө болон нар ээнэ. Доош бууж хоол бэлдэхээр босон Нөхөр охин хоёрыгоо Үнсэхэд Тэд ярвайн бие биенийгээ тэврээд буцан унтлаа.
Доош буухад нөгөө л янзаар үйлчлэгчид хоол бэлдэн зогсоно. Тэд үнэхээр ядарсан нь нүднээс нь мэдэгдэж байлаа. Нүднийх нь доогуур хар зураас татан нүд нь дуниартана. Би очиж мэндлээд өөрөө хоол хийхийг хэлэхэд:
Пак үйлчлэгч: Үгүй дээ эзэгтэй бид хийнэ
Шин тогооч: Тийм ээ хатагтай та явж унт гэсээр инээнэ. Би : Та нар өөрсдөө унтдаа би Жэксон Үжи хоёрын хоолыг хийчихье гэхэд тэд санаа зовсон ч миний үгэнд орон цааш явлаа. 1,2 цаг хийсний эцэст Арай гэж дуусаад Дээш өрөөндөө орон дуудлаа. Босч суучихаад нүд нь аниастай чигээр: Ханиа унтъя тэгэх үү? Хэмээн уруулаа цорвойлгон хэлэв. Би уруулыг нь зөөлөн цохиод : Хүн хоол хийчихээд байхад боль боль би хоолоо хамгаалагч нарт өглөө гээд худлаагаасаа уурласан дүр эсгэхэд Тэрний минь нүд шууд нээгдэн: За үа босьё бослоо гээд доошоо буучихав. Хойно нь би савж унатлаа инээгээд охиноо сэрээн доошоо буулаа. Буухад Жэксон Ширээ дэрлэн унтаж байв. Би хоолоо аягалчихаад урд нь тавин ширээ тогшиход Босож суугаад
хоолоо идлээ. Тэр амсчихаад: Воо миний эхнэр хамгийн мундаг нь тийм ээ Үжинаа гэхэд : Тийн тэ ааваа мундаг гээд эрхий хуруугаа гозойлголоо. Аягүү энэ хоёр нээрээ...