Ээжээ~ гэх цангинасан хоолой зүүдний ертөнцөөс минь татан авчирлаа. Нүдээ нухалсаар өндийн орны толгой налан суухад бяцхан охин минь хажууд ирж суугаад бүсэлхийгээр минь тэврэх нь тэр. Ээжээ та намайг унтаж байхад ирсэн юм уу?? Гэсээр зогсоо зайгүй инээх энэ охины ээж болсондоо баярлана...
-Тийм ээ миний охин ээж аав хоёр нь чамайг унтаж байх хойгуур ирээд тэгээд хөөрхөн охиныгоо үнсчихээд унтсан байхгүй юу??
Ээжээ аав өнөөдөр гурвуулаа хамт зугаалъя тэгэх үү? Гэж алгаа хавсран гуйхад - Тэгье ээ хамтдаа зугаалцгаая! Хаалганы зүгээс ийн хэлэхэд би тийш анхаарлаа хандууллаа.
-"Аавтайгаа ээжтэйгээ гурвуулаа хамт парк оръё за юу охин минь" ийн хэлсэн үгэнд охин минь доороо дэвхэцсээр өрөөнөөс гаран явав.
"Доошоо бууцгаая хоол болж байна" гэж хэлээд тэр инээмсэглэн нойлын өрөөг зүглэлээ. Гутлаа углан халаадаа өмссөөр өрөөнөөс гарахад гэрээр нэг хоолны үнэр ханхалж байв. Гал тогооны өрөөнд ороход Жэксоны хамгийн хайртай эгч болох Жан Миёон буюу бараг л түүний ээж хоол хийн зосож байх нь тэр.
Эгчээ, Та өчигдөр биднийг ирэхэд ширээ дэрлээд унтчихсан байсан шүү дээ унтаж амрахгүй яагаав?? гэхэд тэр нааш хараад миний анх ирээд гайхаж бас атаархсан тэр л сайхан инээмсэглэлээрээ нааш харан намайг угтав.
Эгч нь зүгээр дээ, Чи яаж байна?? Ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн шүү дээ гэж нүдэн доогуур нь хөх зураас татаж цонхийсон тэр хэлэх нь намайг муу хүн мэт санагдуулна.
Эгчээ би зүгээр дээ, Ямар хоол хийж байгаа юм гэсээр хажууд нь очин тогоо руу өндийн харахад Үхрийн махтай шөл байлаа.
Ээжээ, Аав бид хоёр танд хүссэн болгоныг чинь хийж өгнө өө... Араас минь ийн сонсогдохтой зэрэгцэн нуруунд минь хоёр гар орж ирэн чангаар тэврэв.
"Өнөөдөр охиныгоо ахтай нь уулзуулъя" Чихэнд минь дуулдах төдий ийнхүү шивнээд хацар дээр минь үнсчихээд юу ч болоогүй мэт чангаар хөхрөн цааш эргэх нь тэр....
Гэхдээ миний хувьд тийм байгаагүй юм.... Айж, Сандарч, Гайхаж, бас баярлаж.... Гагцхүү яаж түүнийг ийм юм хийх санаа орж ирсэнг, Яаж тэр Намжүүнтэй ярин хүүг минь охинтойгоо мөн надтай уулзуулж чадахыг гайхаж байна...
Хёнжинаа~ гэх дуугаар бодит байдалд эргэн ирсэн би түүн рүү гөлрөн бодол болсон байснаа ухааран харцаа буруулан ширээнд нэгдэн суулаа. Түүнийг минь гадарласан мэт тэр ийн чихэнд минь шивэгнэв.
-Санаа бүү зов би Түүнтэй яриад тохиролцчихсон.
Хэтэрхий их гайхсандаа түүн рүү хэтэрхий их хараад байгааг мэдэгдүүлэн: ээжээ аав руу яагаад ингэж аймар хараад байгаа юм бэ??
Юу ч биш дээ хонгор минь гэж хэлэн урд минь уур савсан халуунаараа байх хоолноос халбагадлаа.
~~~~~
Ээжээ хурдал л даа гэсээр гараас минь чирэн хашааны хаалгаар гаран гүйлээ. Хашааны гадаа машин ирсэн байх бөгөөд дотор нь жолоочийн талд Жэксон суусан байх ажээ. Хойд талын хаалыг нээн дотогш орон суухад тэр машинаа асаасан байсан тул шууд хөдлөх аж.
Машинд намуухан ая эгшиглэн урд жэксон чимээгүйхэн машинаа барих бол Үжи миний гараас атган утсаар минь бичлэг үзэн сууж байв. Харин би Цонхоор харан бяцхан Намжинийг бодон сууна. Удалгүй машины зогсох мэдрэгдэж жэксон машинаас буун хаалга онгойлгож өглөө. Машинаас буун Үжиг хөтлөн зогсож байхад урдаас минь Намжүүн ирж байлаа.
Мөн түүний гараас хөтлөн нааш алхах Бидний Хүү..... Тэд хоорондоо юу ч юм ярин инээлдсээр удалгүй урд минь ирж зогсов. Би тэдэн рүү ширтэн зогсох бол хүү намжүүн руу итгэлгүйхэн харахад намжүүн өөдөөс нь зөөлнөөр инээгээд толгой дохив. Харин үүний дараа болсон зүйл нүдэнд минь нулимс хуруулах нь тэр... Тэр.... Тэр намайг Ээжээ гэсэн... Бас Тэр намайг тэвэрсэн....