Арван дөрөв:

39 2 0
                                    

Танхим анир чимээгүйгээр Ван жэксоныг эхнэрээ сандрангуй өргөн гүйж буй зураглалыг амьсгаа даран харж зогсоно.

🔷🔷🔷

"Тэгвэл яагаад долоо хоногийн өмнө тэгээд явж байсныг тайлбарлаж болох уу?" хэн нэгний ийн асуусны дараа танхим аниргүйд автан түүний хариултыг амьсгаа даран хүлээж байхад "Пад" хийх дуу цуурайтах нь тэр.

Зурагчид энэ л мөчийг хүлээж байсан аятай тал талаас зураг дарж, Сэтгүүлчид энэ явдлийг уншигч хэмээх шүүмжлэгчидэд зориулан цаасан дээр кино тоглуулж байх шиг уран сэцнээр худлыг үнэн болгож үнэнийг худал болгон бичиж эхлэв...

Өрөвдөлтэй ч юм аа даа! Бусдын хэрэгт хошуу дүрж өөрийгөө зугаацуулж буй тэд! Гунигтай ч юм аа даа! Үнэнийг худал болгож худлыг үнэн болгож буй тэд!

Ээж ээ! Ээж ээ! үхсэн мэт үл хөдлөх биеийг минь сэгсчин намуухнаар дуудсанд нүдээ нээгээд буцан анив. Өрөөнд хурц гэрэл тусаж удаан харанхуйд байсанд харших мэт шууд л анигдана. Дасгах гэж оролдон хэсэг хугацааны турш хичээн нүдээ нээгээд зүүн тийш харлаа.

Хүү минь байсан юм.... Нүүрэндээ томоос том инээмсэглэл хадчихаад биеийг минь сэгсчин сууж байв...
Мөн түүний цаана буйдан дээр Жэксоны өвөр дээр толгойгоо тавин унтах охин минь. Жэксон харин охиноо сэрээхгүйн тулд хөдөлгөөнгүй суун нааш ширтэх аж. Ийм л амархан байж! Аз жаргалыг мэдрэх. Хайр энхрийллийг мэдрэх.

Хүүгээ өргөн хажуудаа суулгахдаа гаранд минь байх дуслаа хөндөж, үл мэдэг өвдөлтөндөө дуу алдан гараараа дарав.

Бяцхан гар гаран дээр минь тавигдаж, гарны дээд хэсгийг болгоомжтойгоор илэхдээ санаа зовсон харцыг өөртөө тээсэн байлаа.

Зүгээр дээ, ээж нь зүгээр болохоор ээжийгээ тэврээд өгөөч?

~Заа ээжээ

Жижигхэн гараа хүзүүгээр минь тойруулж тэвэрчхээд мөрөн дээр толгойгоо тавьчхав. Эгдүүтэй золиг чинь! Угаас нүд нь сүүмийгээд, нойрмог царайтай байсан Жин маань унтчихалгүй яахав дээ.

Хоёул бие бие рүүгээ нүд цавчилгүй харж байхуйд Намжүүн орж ирээд хүүг тэврээс минь авчхаад хажууд хэвтүүлж өгөхөд Жэксон охиноо болгоомжтой тэвэрсээр нөгөө талд минь хэвтүүлж дөнгөв. Харин Намжүүн, Жэксон хоёр юм идчхээд ирье хэмээн дохьчхоод цувралдсаар гарлаа.

~Бидний Хүүхдүүд~ [Wjs] [Knj]Where stories live. Discover now