"Хагалгаа хийгдэж байна" гэх өрөөний үүдэнд Жэксон бас Би ... Бид 2 зүрхээ даран сууна. Би уйлан чөтгөрөөс... Охиныг минь амьд үлдээгээч гэж гуйна... Яагаад чөтгөр гээч... Учир нь би намжүүнийг явуулахдаа " Намжүүнийг надтай үлдээгээч, эргээд ирүүлээч " гэж бурхнаас өдөр болгон гуйдаг байсан.
Бид яагаад Бурхнаас гуйх ёстой гэж... Тэр чамд худал хуурмаг амьдралыг бэлэглэдэг бол... Чөтгөр... Өршөөл нигүүсэл хайрладаг бус уу...
Хэдий хэртээ удсаныг мэдэхгүй ч охин минь бас Охины минь хажууд Намжүүнийг орон дээр түрсээр гарч ирлээ. Эмч амны хаалтаа доошлуулан инээмсэглээд : Хагалгаа маш сайн үргэлжиллээ. Таны охин их хүчирхэг юм гээд толгой дохин цааш эргэлээ. Мэдээж Намжүүн Үжи хоёрыг нэг өрөөнд оруулах болсон тул Жэксон дургүй байгаа нь илт байв. Хааяа хааяа Намжүүн рүү муухан харц илгээнэ. Би зүгээр л Жоохон хүүхэд шиг занг нь шоолон сууж, бас охиноо сэрхийг хүлээж суув. Охиныхоо хажууд хэвтээд нойр хүрэхгүй байсан тул Жэксонтой яхз бүрийн зүйл ярьж байгаад өөрийн эрхгүй нүд анилдаад эхлэв.
Өглөө " Ээжээ " гэх охиныхоо дуугаар сэрлээ. Охин руугаа харахад тэр босоод суучихсан байв. Би босон : Хөөрхөн гүнж минь сэрчихжээ гээд хацар дээр нь үнсэхэд цаад хацар дээр нь хүн үнсэх нь мэдрэгдлээ. Би Жэксоныг байх гэж бодон тоохгүй нүдээ анин охиноо чангаас чанга тэвэрхэд : Ээжээ сая намайг үнссэн ах хэн бэ? Гэх нь тэр. Би нүдээ анисан чигтээ: Хонгор минь аавыгаа танихаа байчихаа юу? гэхэд : Ээдээ аав биш байна аа гэж хэлэхэд дотор минь сонин болоод дээш өндийхөд Намжүүн зогсож байлаа. Үжи: Би аав биш ингэж хэлээ биддээ гээд хошуу нь унжаад ирэв. Би сандран : Ми- миний охин мэндлээрэй Чиний амийг аварсан хүн байгаа юм гэхэд Намжүүн хөмсгөө өргөн : Тэгээд л болоо юу? гэж хэллээ.
Би : Өөр юу гэж хэлүүлхийг хүссэн юм!!
Намжүүн: Би чиний төрсөн аав чинь...
Яг энэ үед хаанаас гараад ирснийг мэдэхгүй ч Жэксон Намжүүнийг шанаадан унагаагаад : ХЭН , ХЭНИЙ ДУРААР ЧИ ЭЦЭГ НЬ ЮМ!!! БИ БИ ААВ НЬ ГЭЖ БАЙНА
Намжүүн: УУЧЛААРАЙ МӨНГӨТЭЙ БАЙЛАА ГЭЭД БҮХ ЮМИЙГ АВДАГ ГЭЖ САНАА ЮУ?? миний тэвчээр алдагдан намжүүнийг алгадчихав. Тэр том нүдлэн: Яаж яагаад ?? Би Энэ энэ гээд Үжи рүү заагаад аав нь... Би аав нь биздээ....
Би: Тийм ээ ЧИ ... гэхдээ 2 жилийн өмнө Чи намайг орхиод явахдаа дөнгөж төрсөн хүүгээ , аваад явахдаа
миний хувьд анхны хайр болоод мөнхөрчихсөн... Гэж ширүүнээр хэлэхэд намжүүн : Гэхдээ... Тийм бол яахав дээ гээд өрөөнөөс гараад явчихлаа. Газарт унан уйлах намайг Жэксон босгоод тэвэртээ багтаан авав... Нулимс минь зогсон тайвширхад бие минь ямар ч тэнхээгүй болсон байлаа. Тэрнийг мэдсэн мэт Жэксон намайг өргөн орон дээр хэвтүүллээ. Хажуу тйиш харахад Үжи унтсан байх агаад уйлсаныг илтгэх мэт нүд нь бүлцийн хавдсан байв.~~~~
Залуухан бүсгүй бяцхан охиноо дагуулан Дэлгүүр хэсэн явж байхад урдаас нь Түүний хуучин нөхөр бяцхан хүүг хөтлөлцөн явахыг харсан бүсгүй сандран зүгээ буруулан зугтлаа. Охин: ээжээ яасан бэ гээд бяцхан гараараа ээжийнхээ урсах нулимсыг арчихад бүсгүй амандаа: Хүү минь том болжээ хэмээн зөөлнөөр шивнэлээ...