Өнөөдөр бол бид гурвын болзооны өдөр... Аав ээж охин гурвын болзоо... Бид гурав өдөр өнгөрч байхад бослоо.
Үжи: Ээдээ өнөөдөр гурвуулаа гарна гэсэн биддээ гэсээр өхөөрдмөөр аавынхаа дээр хэвтэнэ. Жэксон: Тэгэлгүй яахав гүнж минь гээд орноосоо өндийлөө.Би Санаа зовж байв. Учир нь Жэксон чинь алдартай бизнесмэн шүү дээ. Хамаагүй гадуур гарч болохгүй Биднийг хүмүүс таничихна.
Гэхдээ жаргалтайгаар инээн Гадуур гарахдаа бэлдэх нь хайрыг минь хүргэж байлаа. Бид 3 хувцаслаж дуусан гэрээсээ гарлаа. Үйлчлэгчид жаргалтайгаар инээнэ. Учир нь Бид 2 гэрлээд 1жил болохдоо ганц ч удаа гадуур болзож байгаагүй билээ. Зарим нэгэн Жэксоныг багаас нь өсгөсөн хөгшин үйлчлэгч нар Биднийг гадуур гарахыг зөвлөн зарим нь бүр өдөр бүр шахуу үглэдэг байсан. Биднийг гарахад тэд Амаа урагдтал инээн биднийг гадуур хонож болохыг ч зөвлөөд амжив. Бид зүгээр л инээн толгой дохилоо. Заримдаа бүр Ээж Аав шиг минь санагдаж Ийм ээж аавтай болохыг нууцхан хүсэмжилнэ.
Бид гурав Зайрмаг долоон хөтлөлцөн алхана. Хараагүй царайлж байсан ч Хэтэрхий илт шивнэлдэж, зураг дарах нь дургүйг минь хүргэж байв. Жэксон руу санаа зовсон харцаар харахад тэр яг надруу харж таарлаа. Түүний нүдэнд аз жаргал төөнөж байв. Би зүгээр л урагшаа харцаа чиглүүлллээ. Бид алхсаар Паркад ирэв. Охин минь " Ааваа ээжээ тэнд тоглъё " гэсээр жижигхэн гараараа Морин тойруулга руу заалаа. Бид толгой дохин заасан тоглоом руу нь алхав. Охиноо ганцаар суулгах гэсэн ч хаанаас ч юм жэксон гурван туулайн чихтэй үсний даруулга барисаар ирлээ. Би гайхан асуулт эрсэн харцаар харахад тэр : Юуг нь гайхсан юм? Хамт сууя гээд ярзайтлаа инээн үсний даруулгаа охиндоо зүүлгэн нэгийг нь өөрөө зүүчихэв.Энэ 2 бүр өөдөөс эгдүүтэй гэг чинь хараад байсан тул Зөвшөөрөн үсний даруулгыг нь авч зүүчихээд Морин тойруулга руу алхлаа. Тоглоом хөдлөн бид 3 зүгээр сууж байсан ч тэр хоёр намайг гижигдэн инээлгэхийг хичээж байв. Аашш энэ л биш юмсан гижиг бол миний хамгийн том сул тал... Би хариугаа аван хоёуланг нь гижигдхэд сүүлдээ 3уулаа нийлэн бие биенээ гижигдэн тоглоом зогссоныг ч анзаарсангүй. Паркийн ажилчин биднийг дуудан бид тоглоомноос буулаа. Энэ мэт маш олон тоглоом тоглоод, ресторан руу явхаар шийдлээ. Би миний багадаа хооллодог газар очихыг түүнээс гуйхад тэр хэсэг бодон Үжи гээс хүртэл асуугаад амжив. Үнэхээр тэвчээр барагдан тэдэн рүү муухай харахад тэд дуу нэгтэйгээр : Явцгаая... гэж хэлэн амыг минь таглалаа. Би урагш харан чимээгүй сууж байхад тэдний яриа чихэнд сонсогдож эхлэллээ.
Жэксон: Сая хоёулаа яг алуулах гэж байна шт ээ
Үжи: тийм ээ ааваа яг алуулкаж байна дээ гэсээр жиг жуг хийн заримдаа бүр намайг муулах нь сонсогдож байсанд : Хоёроо миний чих шуугиад байна аа хэн нэгэн хүн намайг муулаад байх шиг байна гэхэд тэр хоёр бие бие рүүгээ айсан харцаар эсвэл туслаач гэсэн харцаар харах нь инээд хүргээд байв.Бид ресторанд орж ирэн хоолоо захиалчихаад зүгээр суухад тэр хоёр доошоо харан чимээгүй суугаад байв. Инээд хүрэн : Та хоёр яагаад байгаа юм? хоолойгоо ууртай юм шиг хэлэхэд Жэксон: Нөгөө ханиа бид хоёрыг уучлаарай гээд доош харан гараа оролдон суугаад байв.
Дээшээ хар! гэхэд тэр 2 дээш харлаа.
Дахиж хэнийг ч бай араар нь муулаарай гэхэд : Заа гэсээр тэр 2 толгой дохилоо.Хоол ирэн иртэл тэр хоёр доошоо харан чимээгүй сууж байв. Би инээн одоо дээшээ өндийл дөө гэхэд тэр 2 инээгээд хоолоо хүлээн суулаа. Удалгүй хоол ирэн бид Жэксон заримдаа Үжиний будаан дээр хачир тавиж харагдана. Хоолоо идчихээд гэртээ ирэх хооронд Үжин унтаад өгөв. Жолоочийн " Сэрээрэй эзэнтээн авхай " гэх дуунаар нойрноосоо сэрлээ. Бид 3 гурвуулаа унтчихаж... Жэксон Үжиг тэврэн гэртээ орлоо.
Сэрүүлэг дуугаран арай гэж сэрлээ.
Хэд хэд дуугарч байсан ч нойрноосоо болоод босож чадахгүй байв. Харин Үжиний " Ээжээ босоорой " гэх дуунаар сэрлээ. Босоод харахад Жэксон байсангүй ажиллаа явсан биз. Цагаа харахад 3:00 болж байв. Бурхан минь...Өглөөний хоолоо идчихээд Хийх зүйлгүй интернэтээр мэдээ уншихаар Таблетаа асаалаа. Шинэ мэдээ гарсан байсан тул ороход " Ван Жэксон , түүний эхнэр болон охин гурвын болзоо " гэх гарчигтай бидний тухай мэдээлэл байлаа. Өчигдрийн парк дээрх зураг мөн Ресторанд байсан зурагнууд байв.
Сэтгэгдэлүүд нь зарим нь Аз жаргал хүссэн байсан ч ихэнхи нь сөрөг сэтгэгдэл байв. "Ван жэксон яаж хүний хүүхдийг ингэж өөрийн хүүхэд мэт хайрладаг байна аа , Өөрийн төрсөн хүүхдийг хаячихаад Яаж хүний хүүхдийг өөрийн хүүхэд мэт хайрлаж байна аа....