Хэтэрхий богино хугацааг минь хайрлаж өгсөнд баярлалаа....
~~~~~~~~~~~~
Чи энд юу хийж байгаа юм?! Эмчийн өрөөний үүдэнд суун өнгөрсөн жилүүдийн хар цагаан хэсгүүдийг дурсан сууж байхад минь энэ хоолой хамгаас харахыг хүсээгүй тэр л хүнийх битгий байгаасай гэж мянга мянган удаа дотроо шивнэлээ.
"Өө сайн уу намжүүнаа" гэж аль болох ярианы сэдвийг өөрчилөх гэсэн боловч урдхан талд чулуун шалан дээр чангаар унах дугтуйтай зүйл тархийг минь хэт ачааллуулна. Хар өнгийн дугтуйг шалнаас аваад гайхшран харахад түүний " Үхнэ гэнэ ээ?? Хэний дураар?? Хүүтэйгээ хамт амьдрахгүй юу?? Үжиг өсгөөрэй?! гэнэ ээ?? Жэксон... Энэ хүнийг зовоохыг хүсэхгүй байна гэв үү?? " ийн чангаар хашгирах тэрээр үнэхээр аймшигтай харагдана....
Нулимс гээч гомдол , шаналлын илрэл хаашаа ч юм хийсэн оджээ.... Магадгүй хэтэрхий их урсахаар ширгээд эсвэл шантраад дуусчихдаг бололтой....
Түүний сүр жавхлантайгаар тодордог Хацрын хонхорхой одоо зүгээр л хорслын далай мэт нулимсаар дүүрчээ... Инээхээрээ далд гэг чинь нуугдчихдаг нүд нь одоогийн нөхцөл байдалд хүртэл хавдаад үл ялиг харагдах ажээ... Хүн гэдэг их хачирхалтай төрөл зүйл юм.... Нэгнийхээ өмнөөс уйлж зовж гуниглаж баярлана....
Яагаад одоо болтол энэ хүнийг хараад гуниглаж орхиод явж байгаадаа гутарна вэ?? Магадгүй тархи зүрх хоёрын минь тэмцлын арилж боломгүй жижиг шарх юм болов уу?? Намайг явахад Миний эгч, ах Ихэр үрс минь бас намайг хэзээд дуусашгүй , хэзээ ч унтаршгүй хүчит бамбай мэт байдаг Ван Жэксон мөн Ким Намжүүн... Яах талаар толгойд бус зүрх сэтгэлд минь буу тулган тархиараа бус зүрхээрээ шийд гэж байгаа юм шиг тархи гээч зүйл огтоос ажиллахгүй байв....
Удаанаар доош сөхрөн суулаа... Яг л бардам зан гээч зүйл байгаагүй мэт... Ким Намжүүн гэх залуугийн өмнө өвдөг сөхөрлөө....
Би түүнийг намайг босгон аргадах байх гэж итгэсэн, Гэвч цааш холдон одох түүний гутал урмыг минь хугалан өөрийгөө хэрэггүй хүн мэт бодоход хүргэж байв.
~~~~~~
Намайг тойрон саарал манан байх ажээ... Түүний цаахан талд тойрон зогсох гэр бүл минь.... Бүгд л нэг газар луу гунигтайгаар ширтэх нь жихүүдэс төрүүлж байв. Тэднийхээ харсан зүг рүү харвал, нэгэн булш байх бөгөөд түүний дээр
"Ван Хёонжин"
~Хайрт эгчийнхээ инээд баясал, Ван гэр бүлийн эрхэм бэр, Охин үрийнхээ хайрт эх, Эр нөхрийнхөө хайрт хань, Ард түмнийхээ сахаиусан тэнгэр Энд нойрсож байна.... ~ гэж урнаар бичсэн бичиг тодрон харагдлаа....
Гэхдээ энэ мөчид юу хийх ёстой гэж??? Уйлах уу?? Гүйж очоод тэр булшийг нураах уу?? Уйлхаас өөр юу хийнэ гэж??Хүн төрөлхтөн гэсэн нэрэн доор амьдарч байхдаа Хамгийн аймшигтай нь Үхэл биш Урвалт, Хагацал гэдгийг маш хатуугаар ойлгосон би яг юу бодох юм???
~Ван хатагтай, Ван хатагтай гэх хоолой хаанаас ч юм сонсогдоно. Энэ удаад зүгээр л доош сулбайн унаж амандаа охиныхоо нэрийг шивнэнэ....
Хёонжинаа~~~ Ээж ээ~~~
Охин нь ирлээ... Сөөнгөтсөн нөхрийн минь хоолой бас уйлан дуугарах бяцхан үрийн минь хоолой... Нүдээ нээх мөчид охины минь нулимстай нүд угтлаа.... Цагаан тааз, Хана, бас гаранд минь залгаатай байх дусал.... Эмнэлэгт байгаа байх нь гэсэн дүгнэлтэнд хүрсэн би дахиад л Ван Жэксон гэх өөдөөс минь нулимстай нүдээр цоо ширтэх энэ залууг зовоосноо ойлгов.Орноосоо босон хэсэг түүнийхээ нүд рүү ширтэн зогслоо. Өөртөө итгэлтэйгээр өвдгөө нугалан түүний өмнө өвдөглөн суух гэхэд охины минь "Ээжээ" гэх дуугаар ухаан орсон мэт тэр хажуунаас минь татан босгоод орон дээр суулгав.
Юу хийж байгаа чинь энэ вэ?? Гайхшрал дүүрсэн өнгөөр асуух тэрнийхээ харц руу өнгийж зүрхэлсэнгүй....
Чимээгүй орчинг эвдэн хаалга онгойн Жонгүг ах эгч 2 орж ирлээ. Тэд бидний зүг гайхсан байдалтайгаар ширтэнэ... Орон дээр унтах Үжи, Буйдан дээр хамаг булчингаа чангалан нүдээ анин суух Жэксон мөн орны өнцөгт суун нулимс урсгах намайг хараад гайхсан нь энэ байх...Энэ орчинд ууссан мэт ах эгч хоёр юу ч үл дуугарна.
Эгчээ охиныг гэр лүү аваад яваач?! Хоосон өрөөнд цуурайтан дуугарах миний хоолой дэндүү гэмээр сөөнгө бас хүчгүй байв. Чимээгүйхнээр толгой дохин охиныг тэврэн өрөөнөөс гарлаа.Хёнжинаа~ Би яах ёстой юм бэ?? Удаан хугацаанд чимээгүй байсны эцэст тэрээр ихэр татан асуулаа...
Би яавал чи амьдрах юм?? Би юу хийвэл Үжи гурвуулаа хамтдаа жаргалтай амьдарч болох юм бэ?? Яавал чи үхэхгүйгээр амьдрах юм?? Яавал охин минь ээжтэйгээ амьдрах юм бэ??Энгэрт минь уйлах энэ залууг яаж орхиод явах юм бэ?? Урьд нь надад амьдын тамыг мэдрүүлчхээд дахиад тэрэнд минь намайг хайрласных нь шан болгож энэ тамд хорьж байгаа хэрэг үү??? Бурхан гэж байдаг бол Чамайг хараал идээсэй....
Жэксон.... Намайг хайрласанд баярлалаа... Бас орхиж явах гэж байгаад уучлаарай.... Хэр удаан амьдрахаа мэдэхгүй ч тэр хүртэлээ чамайг жаргалтай байлгахаа амалъя..... Бас... Салъя?!
~~~~~~
Hey guyss❤ өмнөх хэсгийг минь 44 хүн уншсан байна лээ🙊 Орой нь оруулчихаад өглөө нь харахад 10 гаран Вотэтэй болсон байсан😻 Аймар баярлаад уйлах шахсан шүү😅😍 Уншиж өгдөгт мааш их баярлалаа❤😭🌊