Эмнэлэгт аль хэдийн сар болсон бөгөөд Өнөөдөр гархаар боллоо.
Гэртээ орж ирэхэд гэрээр дүүрэн хоолны үнэр сэн хийх нь удаан эмнэлэгт хэвтсэн охиныг минь баярлуулах бөгөөд бидний дуунаар гал тогооны өрөөнөөс гарч ирсэн эгч минь Намайг үнэхээр баярлуулж байлаа. Түүний араас Жонгүг ах Хормогч зүүчихсэн гарч ирлээ. Би үнэхээр их жаргалтай байв. Эгч минь надаас, аав ээжээс болж үнэхээр их зовсон тул ингээд жаргалтай инээж байгааг нь харах сайхан байна...
Жэксон , Эгч , Жонгүг ах , Үжи бид тав тойрч суугаад хоол идэх ба сүүлийн жилүүдэд уулзаж чадаагүй тул ярих зүйлс үнэхээр их байлаа. Бид хөгжилдөн юм ярих бол Үжи халбагаараа идэж чадахгүй хоолоо асгаж тоглоно. Хоолны дараа Зочны өрөөнд суун Зурагт үзэн сууж байхад жэксон Дарс уухыг санал болголоо. Жэксон дарсны зоорь луу орон Дарс авчирхаар явахад эгч : Чамайг ийм сайн залуутай хамт байгаад баяртай байна гэж хэлээд намайг тэвэрлээ. Гэхдээ энэ үед бид хоёрын зэрэг нусаа татах дуунаар бие биенийгээ уйлж байгааг мэдэв. Жонгүг ах Үжи 2 бид 2ыг харан чимээгүй сууна. Би эгчид хандан : Намжүүн охинд Цус өгсөн... Гэж хэлэхэд эгч: Мэднэ ээ хүргэн маань над руу ярихдаа хэлсэн, Тэр үед тэр новшийг алаад хаячихмаар бас бахархах сэтгэл төрсөн шүү гээд инээлээ.
Хоёр жил энэ сайхан инээмсэглэлийг хараагүй шүү дээ... Одоо өдөр болгон харж байх болно... Өөртөө амлья...
Жэксон ирэн бид 4 ойр зуурын зүйлс ярилцана. Би эгч ах хоёрт Энд үлдээч гэж гуйхад тэд зөвшөөрөн энд байр аван амьдархаар боллоо. Үжи ядран жэксоны өвөр дээр унтаад өгөв. Жэксон Үжиг өрөөнд нь оруулхаар дээд давхар луу гарлаа. Эгч: Үжи намжүүнийг төрсөн аав нь гэдгийг мэдсэн үү?
Би: Үгүй ээ
Эгч: Гэхдээ үжигийн ихэр ах нь байсан биздээ? Үжи тэр 2 усны дусал мэт адилхан учраас яагаад бие биенээ танихгүй гэж ? Хэмээн ихэд гайхсаар асуув.
Би: Үгүй ээ юм яриагүй бас би намжүүнд Намайг орхиод явахдаа Миний зүрхэнд анхны хайр гэдгээр үлдчихсэн гэж хэлсэн гэхэд : Намжүүн юу гэсэн юм? Жонгүг ах асуулаа.
Би: Би сэрээд намжүүнийг байхгүй байх хооронд Хүүгээ тэвэрсэн... Гэж хэлэхдээ өөрийн эрхгүй нулимс урсаж эхэллээ. Тэврэлдэж байхад намжүүн салгачихсан бас хүү минь надруу тэмүүлэх тусам хүүг минь хорьж надад ойртуулахгүй байсан хэмээн эгчийнхээ энгэрт наалдана.Яриа үргэлжлэн сууж байхад Хаанаас ч юм өвдөлт мэдрэгдлээ. Нэг их сүртэй өвдөөгүй тул тоохгүй байж байтал Өвчин нь нэмэгдэж Толгой минь задрах нь уу гэлтэй өвдөж Амьсгал давчдаж урд минь байх зүйлс бүрэлзэнэ. Өвдөлтнөөс болж орилж эхлэхэд тэд намайг анзаарсан бололтой эргэн тойронд хар дүрс бүрсийнэ. Би сул дуугаар : Агаар... Агаар... гэж хэлэхэд намайг нэг хүн өргөх нь нүд минь анилдаж бие минь сулрахаас өмнө мэдэрсэн хамгийн сүүлчийн зүйл байлаа.
Жэксоны талаас
Эмч: Уучлаарай таны эхнэр бөөрний архаг дутагдалтай юм байна... Гэж хэлээд Миний өмнө бөхийлөө....
Би шоконд орон : Т.Тэгээд ямар эмчилгээ хийлгэвэл болох вэ?? гэж асуухад эмчийн царай барайгаад чимээгүй суучихав. Үүнийг гадарласан би : Ү.Үгүй биздээ?? Эмчилгээ байгаа биздээ?? Гэхэд эмч: Өршөөгөөрэй ноён Ван гэхдээ... Хатагтай Эмчлэгдэх боломжгүй... Тэр босоод дахин удаанаар бөхийлөө...Түүнийхээ байгаа өрөө рүү ороход Хэёон эгч Жонгүг хоёр санаа нь зовсон харцаар намайг төөнөнө. Хэёон эгч гархыг дохилоо. Бид чимээгүйгээр хаалга хаагаад Ослын шат руу алхана. Тэр намайг хачин байгааг анзаарсан бололтой Санаа алдлаа. Тэр: Яг юу болсон юм? гэж асуулаа.
Би: Т.Тэр Хёонжин бөөрний архаг дутагдалтай гэсэн гэхэд тэр надруу Үнэхээр итгэлтэй бас айсан харцаар харж байснаа : Э.Эмчилгээ нь юм ?? Гэж асуулаа.
Би: Намайг уучлаарай гээд бөхийв. Тэр ойлгосон бололтой Доош сулбайн унаж ихэр татан уйлна.Яагаад?? Яагаад?? Заавал миний дүү гэж?? Яагаад заавал Ким Хёонжин гэж?? Тэр минь ямар их зовлоо доо? Ээж аав гэх нэртэй хүмүүсээс болж төрсөн үрээсээ хагацаж ?? Одоо ингээд Үхэх болж байна уу?? Яагаад?? Гэж орилоно.... Надад хийх юм байхгүй... Хайртай бүсгүйгээ үхэж байхад нь хийх юм байхгүй.... "Ван Жэксон" Эгч сулхан хоолойгоор миний нэрийг дуудлаа. Би толгойгоо өргөн эгчийн зүг харахад : Чи баян биздээ? Мөнгө байхад болох юм биш үү??
Би нулимсаа барьсаар : Эгч ээ мөнгө байлаа гээд бүх зүйл болдоггүй юм шүү дээ гэж аргадангуй хэлэхэд тэр: Яагаад ?? Чи миний дүүд хайртай биздээ ?? Гэж хэлэхэд би нулимсаа барьж тэвчсэнгүй.. Би: Тийм ээ Хайртай Хайртай....Бид 2 тайвшран өрөөнд орж ирэхэд Тэр минь сэрсэн байх бөгөөд охинтойгоо хамт хэвтээд ирээдүйгээ ярилцана.
Хёонжин: миний охин юу болох билээ??
Үжи: Би дуучин болно оо гээд ээжийгээ тэврээд: ээдээ та намайг алдартай болоход миний хадууд догсоод намайг дэмжээрэй дэгээд би даныг дөндөө жаргаана аа гээд Хёонжинийг "Шоб" хийтэл үнсчихлээ.
Яаж ч хичээсэн саяны зүйлийг сонсоод уйлах гэж байснаа тэвчиж чадсангүй... Тийм учраас гадаа гарчихаад ирье гэж хэлчихээд цэцэрлэгт хүрээлэн руу алхалаа. Хэдий хугацаанд тэгж суусныг мэдэхгүй ч утас дуугарах дуунаар сэргэн буцаад эмнэлэг рүү явлаа...