Миний талаас
Өршөөгөөрэй Хатагтай Ван...гэж хэлэн өмнө минь бөхийх энэ хүн надад сая юу гээд хэлчихэв?? Нүд минь аяган дотроо эргэлдэн ганц нэг нулимс дуслуулна... Үүнээс илүү охин минь нүдэнд харагдаж өөр юуг ч бодохыг эс хүснэ... Хэн нэгний халуун тэврэлт мэдрэгдэж дулаахан гараараа нулимсыг минь арчлаа... Намжүүн... Гэж итгэж ядан дуу алдахад харсныг минь батлах шиг Яасан?? Гэж гүн хоолойгоор асуув.
"Ээжээ" гэх охины минь дуу өөрийгөө сэргээн босож урьд нь хүсдэг байсан зүйлээ үзэн ядахад хүргэсэн нь Гайхалтай...
Нулимсаа нууцхан шувтарчихаад гүйн ирсэн охиныгоо тэвэрлээ. Газар сөхрөн суусан намайг Жэксон босгов. Тэрээр Намжүүн руу ширүүн харц шидлэх нь Намжүүнийг хэр их үзэн яддагийг нь илтгэнэ.
"Баярлалаа Намжүүн" гэж хэлэн түүнд бага зэрэг бөхийлөө. Тэр : Юу болсныг мэдэхгүй ч Охин бас хүүгийнхээ төлөө уйлж болохгүй шүү гэж хэлчихээд цааш явсан юм....Бид гурав эмнэлэгээс гэртээ ирэхэд эгч минь хоол хийн зогсож байв. Би түүнийг зочны өрөө рүү түлхээд: Тогооч байсаар байхад Заавал өөрөө хоол хийгээд байхдаа яадаг юм гэхэд эгчийн минь хэлсэн хариулт Намайг гацааж орхилоо... Үлдсэн хугацаанд чинь өөрийнхөө гараар хоол хийж өгөхийг хүсэж байна...
Энэ үг... Үнэхээр жихүүдэс хүрмээр үг байна... Тэр минь ингэж хэлэх нь юуны учир вэ?? Унжсан толгойгоо дээш өргөөд Эгчийнхээ нүүр рүү эгцлэн харлаа.... Дэндүү хоосон.... Түүнийхээ аз жаргал гэрэлтдэг харцнаас юуг ч олж харсангүй...
Охины минь жижигхэн булбарай гар хөлийг минь ороон тэвэрлээ." Ээдээ хамт тоглоё" гэх энэ үг ингэтэл минь шаналуулна гэж төсөөлөөгүй явжээ...
Уйлж буйг минь мэдсэн мэт хаанаас ч юм Жэксон охиныг аван дээш гарах нь сонсогдоно.
"Хоол боллоо эзэгтэй" гэх дуунаар бодол болсон би анхаарлаа үйлчлэгчид хандууллаа.
Би: Юу?? Сонсоогүй тул лавлан асуухад тэр : Хоол болчихсон байна эзэгтэй... би багахан ч болов инээхийн тулд энгийнээсээ арав дахин хичээн уруулныхаа үзүүрт багахан өргөлт өгсөн юм.Хоолны ширээгээр дүүрэн багадаа иддэг байсан шиг миний дуртай хоолнууд байв. Мэдээж бага байхад эгч минь л хоол хийж өгдөг байсан шүү дээ?! Ээж аав гэх нэртэй хоёр хүнийг орлон бүх зүйлийг минь хийж өгдөг байсан шүү дээ.... Яг энэ дүр зураглалыг тогтоож авах гэсэн мэт урд минь юу ч болоогүй мэт инээх эгч, Жонгүг ах , Нөхөр бас хамгаас эрхэм охиноо секунд бүрээр нь харж байлаа.
Үжиг өрөөнд нь орж унтсан эсэхийг нь харчихаад зочны өрөөнд кино үзэн суух эгч дээр очив. Гүн амьсгаа аваад эгчийн хажууд суугаад удаанаар эргэн харлаа. " Эгчээ, Та миний өвчний талаар хэзээ мэдсэн юм?! " гэж шийдэмгийгээр асуухад түүний хариулт намайг айлгаж орхисон юм.... Энэ бүхний дараа хүртэл Ван Жэксон гэх энэ сайхан залууг, нөхрийгөө зовоохийг хүсээгүй юмсан....
"Чи өвдөөд эмнэлэгт хэвтдэг өдөр Жэксон хэлсэн юм"..... Аймшигтай юм.... Хэн ч мэдэж болох байсан ч Тэрнийг л мэдээгүй байгаасай гэж хүсч байсан юмсан... Ван Жэксон....~~~~
Хайртай учраас уйлдаг юм.... Хайртай учраас үзэн яддаг юм.... Миний хамгийн сайн найз, Миний анхны хайр, Хайртай үрсийн минь ААВ....
Чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа ч... Баярлалаа... Бидний хүүг аз жаргалтай өсгөсөнд... Бидний хүүг юугаар ч дутаагаагүйд...
Хэдий хэлэхийг хүсээгүй ч.. Би элэгний архаг дутагдалтай болчихсон. Тийм учраас Үжи~г чамайг аваасай гэж хүсч байна... Хэдий чамд ингэж хэлэх эвгүй ч Ван Жэксон... Энэ хүнийг зовоомооргүй байна.... Уучлаарай... Чамайг надаас явахад эцэг эх найз нөхөд минь хүртэл чичилж байхад охиныгоо орхиод үхэх гэж байхад амьдрах сэдэл өгсөн юм... Охины минь ирээдүй тэр хүний гараар бүтээгдсэн болохоор үзэн ядаасай гэж хүсэхгүй байна...
Надад хайртай гэж чин сэтгэлээсээ хэлдэг байхад чинь... Гэрээсээ зугтааж, Мөн хоёр бяцхан үрсээ тээж төрүүлсэндээ маш их баярладаг... Чамтай хамт байхдаа үнэхээр их жаргалтай байж билээ. Одоо энэ үеийг дурсаад Нүдээ амар тайван аних болохоор... Эцсийн удаа Баярлалаа, Бас хайртай шүү... Хүүхдүүдийг минь хайрлах хүнтэй учраарай....
Хүндэтгэсэн: Чиний хүүхдүүдийн ээж... Мөн Ван Хёонжин...
~~~~~~~~~~~~~~~~~~~