Chapter ONE -Гэр бүл эсвэл танихгүй хүн?-

4.8K 147 0
                                    

Жисүгийн талаас

"Үгүй ээ! Гуйя битгий л дээ."

"Би чамаас гуйж байна."

"Битгий намайг алаач!"

"Б-би юу ч хамаагүй хийе."

"Тийм ээ юу ч хамаагүй. Гуйч намайг битгий алаач дээ!"

"Үгүй үгүй ээээээ!!!"

"Жисү! Жисүү сэрээрэй!!!"

"ЖИСҮҮ!!"

"Аххх..."

"Югём? Ёоохх хүн зүрхний шигдээсээр явууллаа шд."

"Айн би юу? Чи өөрөө зүүдэндээ яриад байсан биз дээ тэнэгээ."

"Би унтаж байхдаа ярьдаггүй."

"Тийм ээ чи тэгдэг."

"Үгүй тэгдэггүй."

"Ахх....тийм ээ чи тэгдэг шдээ, сая хүртэл тэгсэн байж."

"Үгүй би-"

"Аан гээч дүүтэйгээ хэрэлдээд байх цаг зав одоохондоо алга л даа. Миний охин намайг хүлээж байгаа."

"Охин гэнээ? Муу шалиг амьтан. Энэ долоо хоногт уулзаж буй охидын 5 дахь нь биз дээ. Охидыг хувцас шигээ солихоо боль л доо."

"Хөөе энэ миний асуудал биш. Тэд өөрсдөө надад унаж тусаад байдаг юм чинь." гэсээр орон дээр минь суух бол би ч мөн өндийж суулаа.

Пфф унаж тусдаг л гэнэ шүү.

"Югём тэд чамд сайндаа биш мөнгөнд чинь болоод л наалддаг юм."

"Ямар ч байлаа гэсэн надад зүгээр л бол болоо."

Энэ тэнэг хэзээ ч ухаарахгүй бололтой.

"Хүний ах хүн байж битгий ийм бай л даа Юнги. Өөрөөс тань үлгэр дуурайлал авахын ч хэрэг алга."

"Яа Жисү-яа намайг ямар талаас харна чиний дур. Би ямар байна түүгээрээ л байна. Дээрээс нь би чамайг ийм тийм гэж гомдолдоггүй тиймээс намайг мэдэх гэсний ч хэрэггүй." гэж хэлээд толгойг минь нэг илснээ өрөөнөөс гарав.

Аахх мангар толгой нь юу ойлгохгүй бололтой яаж ийм байдаг байнаа?

Байз даа, яагаад нээх сүрхий миний өрөөнд орж ирдэг билээ?

"Новш гэж! Үгүй ээ Югём миний машины түлхүүрийг буцааж өг!"

----------------------

Лизагийн талаас

"Хүүхдүүдээ өглөөний цай бэлэн болсон шүү!" гэсээр намайг ширээнд суухад Югём дээд давхраас яарсаар бууж ирнэ.

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now