Chapter NINE -Онцгой өдөр?-

1.3K 89 8
                                    

Харин Ви Жисүгийн өөдөөс түүнийг үл ялиг ичингүйрч ягаартал нь ширтэн мишээж хэлснийг нь үл тоох мэт сууна.

"Чам шиг чухал зүйл биш л дээ. Зүгээр л чамайг хангалттай жаргалтай байлгах гэж."

Жисү гайхан түүн рүү цоо ширтсээр "Яагаад?"

"Чамд хайртай болохоор."

Жисүгийн талаас

Тэр юу гэсэн бэ?
Хайраа?? WTF?!

Энэ ярианы хувьд өмнөх түүний намайг нууцаар тагнаж байсан тухай яриагүй шүү.

Хэлсэн үгэнд нь гайхаж уурлах зэрэгцэж
"3 өдрийн дотор хүнийг хайрлаад эхэлчихдэг хэрэг үү?"

Тэр жуумалзан "Хонгор минь чамд хэлэх үг олдохгүй байгаа байх нь ээ." гэснээ аягатай кофегоо ширээн зөөлөн тавилаа.

"Миний талаар юу ч мэдэхгүй тийм биш гэж үү?" гэж асуулаа. Энэ бол итгэхийн аргагүй зүйл.

Ви "Мэднээ олон жилийн өмнөөс."

ЮУ???
ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС???

Аль хэдэн жилийн өмнөөс энэ намайг мэддэг бүр холоос ажиглаж байсан гэдэг итгэмээргүй юм гэхдээ яаж?

"Гэхдээ чи яаж-..."

Тэр миний үгийг таслан хурдлаарай гэж хэлчхээд цайгаа ууж дуудсан бололтой босоод явчхав.

Бурхан минь энэ залууд асуудал байна.
Тэр бол галзуу амьтан!
Хурдхан эндээс явах хэрэгтэй!

-------------------------------------

Түүнтэй хамт машины арын суудалд суун бид хөдөллөө. Тэр намайг хаа нэг тийшээ авч явахаар.

Би "Дахиад асууя, хаашаа явж байгаа юм?" гэхэд тэр над руу харав.

Бурхан минь энэ царай үнэхээр эгдүүтэй юм гэхдээ үгүй дээ баярлалаа иймэрхүү галзуу амьтныг хэзээ ч эр нөхрөө болгохгүй.

Ви "Удахгүй чи өөрөө харна, бидний хэн хэнд нь чухал бас онцгой өдөр." гээд амаа дөрвөлжлөн инээлээ.

Яагаад өнөөдөр бидэнд онцгой өдөр гэж?

Удалгүй би дахин ам нээх гэсэн ч тэр ярьж эхлэв.

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now