"Жисү танилцаач Бэкхён."
Жисү инээмсэглэсээр "Танилцсандаа таатай байна." гээд гараа сунгахад Бэкхён барих эсэхдээ эргэлзэж байв.
"Ххмм ингээд л тэр чамайг хүссэн юм уу?" гэж Бэкхён амандаа бувтналаа.
"Айн?"
Жисүгийн талаас
Намайг хүссэн гэнээ?
"Нөгөө.....хэн намайг хүссэнийг асууж болох уу?"
"Мм? Аа үгүй дээ юу ч биш хахаха." гэж Бэкхён зүгээр л инээв.
Яагаад тэр худлаа инээгээд байгаа юм шиг санагдаад байнаа. Цаанаа учир битүүлэг зүйл агуулсан мэт хачин байна тийм үү? Яалт ч үгүй түүний тэр намайг хүссэн гэхийг сонссон. Гэхдээ өөртөө хэлж байсныг нь би сонсчихсон бололтой.
"Жисү түр Бэкхёнтой байж байгаарай. Би удахгүй эргээд ирнээ." гэж хэлээд Сонун утсаар ярьсаар цааш яван нөгөө залуу бид хоёрыг үлдээлээ.
"Тэгэхээр нөгөө....Жисү-ши танай гэр бүлийн овог чинь юу вэ?" тэр ярзайв.
"Жон овогтынх."
"Аан тийм үү тэгвэл ноён Жон Жонгүк, хатагтай Жон Лизагийн охин байх нь ээ?"
"Тийм ээ тун зөв хэллээ."
"Хэхэ тань шиг гайхалтай бүсгүйтэй уулзсан нь нэр төрийн хэрэг байна."
"Өөрөө надад хандраад байна уу даа?"
Тэр "Магадгүй ээ." гээд инээхэд би ч даган инээлээ.
Үнэнийг хэлэхэд Бэкхён их наргианч хүн юм. Түүний нөхөрсөг байгаа нь надад таалагдаж байна. Бас хамт байхад үнэхээр дажгүй хүн шиг санагдаж байна. Хэрэв түүнтэй байвал огт уйдахгүй бололтой.
"Тагтан дээр гарч агаар амьсгалангаа ярилцах уу?"
"Тэгье ээ."
"Тэгээд Бэкхён чи Солонгосын аль хэсгээс ирсэн юм?"
"Аан би Солонгост байдаггүй ээ. Английн Лондон хотоос ирсэн."
"Лондон гэнээ? Тийм байхаа аялга чинь гайхалтай байсан юм."
"Хэхэ баярлалаа."
"Тэгвэл энд амралтаар ирсэн хэрэг үү?"
"Аан үгүй ээ зарим нэг ажлаар ирсэн. Босс маань нэг хүнийг дагуулж ирээрэй гэсэн юм л даа."
"Ммм дарга чинь хэн юм? Нөгөө ямар салбарт ажилладаг юм гэх гээд?"
"Аа....мм...нөгөө-"
YOU ARE READING
BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II
FanfictionНэг гартаа чухал бичиг баримтуудаа барьсаар нөгөө гараараа хаалга түлхэн орвол намайг 4 хүн хүлээж байхыг олж харлаа. Жое гартаа хавтас барин, аав хэдийн суудал дээрээ сууж, саарал хослолтой нэг залуу урдаа хэдэн бичиг цаас тавин суух ажээ. Нарийн б...