Орой түүнийг хайж олох хэрэгтэй. Энэ явдалтай эвлэрч чадахгүй нь.
Оройн 7:05
Жисүгийн талаас
Нүүрээ хөнгөн будаад даашинз болон өндөр өсгийтөө өмсөж бугуйвч, ээмэг зэрэг энгийн жижигхэн хирнээ чамин гоёл чимэглэл зүүгээд бэлэн боллоо.
Үсээ мөн сул задгай тавилаа ингэж тавихад Сонун дуртай байдаг.
Өрөөний үүдэнд хаалга налан зогссоор шоколад идэх Югём "Өнөөдөр солиотой гоё байгаасай."
Гэх бол би "За болчихлоо. Наадахаа их идэхээ болиоч сахарын өвчтэй болох гэж байгаа юм."
"Юу? Иймхэн жаахныг идэж байхад юу гэж тэгдэг юм. Хар л даа миний халуухан гэдэсний булчин хүртэл хэвээрээ байхад."
"Хаа...наадахаа нууж яв зүгээр."
"Заза яасан олон юм ярьдаг юм, гараад машинд хүлээж байя."
Тэр цааш эргэн явах ба би хойноос нь шоолонгуй инээсээр "За."
Дахин нэг толинд харчхаад цүнх бас амь амьдрал минь болсон утсаа аваад өрөөнөөсөө гарлаа.
Аав, ээж одоо хэр нь ирээгүй байлаа.
Машинд суун суудлынхаа бүсийг зүүсээр "Ээж, аав хаана яваа юм?"
"Ммм гадны уулзалт, ажил нтрээ л хийж яваа."
"Гэхдээ өдийд буцаж ирэх хугацаа нь болчихсон шд."
"Яа, тэд ажил гэхээс гадна хоёулханаа байж цагийг романтик өнгөрүүлж хайр дурлалдаа умбаж байгаа гэж бодсонгүй юу? Ээж, аав хоёрыг тэгж яваа гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор өөрсдөө ирэх хүртэл нь анхаарахаа болиод зүгээр л Сонуны үдэшлэгт хөгжилдөхөө бод. Тэгээд сүүлд нь тэрэнтэй унтвал бүр янзтай байна шд чи." гээд тэр машинаа асаан хөдөллөө.
"Ийм зөвлөгөө өгдөг ямар ах байдаг байнаа!"
"Би байна."
"Хцсс тэгвэл тэнэг л амьтан байна бас яг гаж донтонтой адилхан."
"За хөөе энэ чинь амьдралд байдаг асуудал, хүмүүсийн хэрэгцээ. Хурдхан дүүгийнхээ хүүхдүүдийг хармаар байна шүү."
YOU ARE READING
BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II
FanfictionНэг гартаа чухал бичиг баримтуудаа барьсаар нөгөө гараараа хаалга түлхэн орвол намайг 4 хүн хүлээж байхыг олж харлаа. Жое гартаа хавтас барин, аав хэдийн суудал дээрээ сууж, саарал хослолтой нэг залуу урдаа хэдэн бичиг цаас тавин суух ажээ. Нарийн б...