Chapter SIX -Зарагдлаа-

1.3K 119 2
                                    

Сүүлд миний санаж байгаагаар би Бэкхёны гарт байсан. Тэр намайг барьж авахтай зэрэгцэн толгой эргэн ухаан санаа балартаж эхэлсэн юм. Дараа нь юу ч сонсогдохгүй болж....улмаар харанхуй намайг угтаж авлаа.

Зохиогчийн талаас

"Стив бүх зүйл зүгээр үү?"

"Тийм ээ Бэкхён ноёнтон."

"Бриллиант тайзыг бэлдээрэй. Энэ наймааны хамгийн сүүлийн, үнэтэй бараанд үнэ хаялцах цаг боллоо." гээд Бэкхён жуумалзана.

"Эрхмээ та и-итгэлтэй байна уу?"

"Мэдээж. Солонгос улсын хамгийн нэр нөлөөтэй баян бизнесмэний охиныг авчрах гэж би бүхий л аргаа ашигласан. Хэний ч хүсэх гоо үзэсгэлэн, тачаангуй бие гээд бүх зүйл тэр охинд байна. Бүр цэвэр ариунаараа."

Бэкхён түүнийг алтлаг хүрээтэй шувуу шиг гэхдээ илүү том хүн зогсож болохуйц дугуй шилэн хоргонд оруулан зөөлөн газар тавиад хаалгыг нь түгжлээ.

"Эрхмээ гэхдээ түүнийг зарагдана гэдэгт итгэлтэй байна уу?"

"Өө санаа битгий зов доо Стив, тэр зарагдана. Үзэгчид дунд түүнийг ямар ч үнээр хамаагүй авах онцгой ноёнтон сууж байгаа. Энэ бидэнд сайн зүйл биш гэж үү?"

"Мэдээж эрхмээ бидэнд илүү их мөнгө хэрэгтэй."

Тэд ийн хэсэг ярилцсаныхаа дараа Жисүг гаргахаар тайзны ард бэлдэн авчирлаа. Танхим дүүрэн 2, 3 эгнээ яг л цэнгэлдэхэд буй мэт зуу зуун баячууд сууцгааж байлаа. Тэдгээр хүмүүс маск, хуурамч шивээс гэх мэтээр нүүр царайгаа нуусан байх аж. Харин хатагтай нар тод янз бүрийн нүүр будалтаар халхалсан байв. Эдгээр хүмүүс ингэхийн учир бол тэдний хэн нь ч нэгнийгээ хараад танихгүй явдал юм.

"Чарли өнөө оройн зарагдах бараануудын жагсаалт юу байна?"

"За эхлээд бидний өнгөрсөн 7 хоногт хулгайлсан 600 гаруй жилийн түүхтэй Les Femmes d'Alger-н уран зураг, эртний Мин ваар тэгээд бас бус бид нарын залилсан зүйлсүүд, ммм....аа тийм тэгээд сүүлд нь энэ охин."

Бэкхён толгой дохиод Стив рүү харан "За эхэлцгээе Стив."

--------------------------------

"Тэгэхээр хатагтай ноёдоо өнөө оройн сүүлийн бараа бол....Хатагтай Жон Жисүүү"
хэмээн хөтлөгч эсвэл Стив зарласан уу ойлгомжгүй байв. Яагаад гэвэл тэр хүн хар маск, хар хослолтой байлаа.

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now