Chapter SEVEN -Ви?-

1.5K 103 9
                                    

Хүйтэн шалан дээр суулаа. Танихгүй хүмүүсийн ярилцах дуу, хаашаа ч зугтах аргагүй байдал.

Ээж....Аав....Югём
Та нар надад хэрэгтэй байна.

Хацар даган урсах нулимс гашуун амтагдана.

Гэрийнхэн маань намайг олно......тийм үү?

Ви-ийн талаас

"Тэр хаана байна?" хэмээн номын сандаа ном хайн хүлээх зуураа би асуулаа.

"Жолооч замдаа гарсан гэсэн ноёнтон."

"Бэкхён яасан?"

"Бэкхён эрхэм ч гэсэн түүнтэй хамт яваа."

"Гайхалтай, явж болноо Лукас."

"Н-ноёнтон я-яагаад тэр эмэгтэйг тийм их үнээр авч байгаа юм бэ? Бэкхён эрхэм түүнийг танд ямар ч асуудалгүй авчрах байсан гэтэл яагаад та дуудлага худалдааны нэрсийн жагсаалтад оруулсан юм бэ?"

Би хөхрөн инээлээ.

"Ххм Лукас хөгжилтэй юм аа. Үнэндээ Бэкхён түүнийг надад зүгээр л авчраад өгчих юм бол дэндүү уйтгартай биз дээ ямар ч драма байхгүй. Хэр үнэд хүрэхийг нь харах гэж тэр худалдаанд орсон юм шдээ *жуумалзах* бас миний зөв байсан.....миний бүсгүй үнэхээр үнэлж баршгүй."

"Аан тийм байж. Аан тийм хатагтай таныг тэр бүсгүйд хэтэрхий ширүүн хандах хэрэггүй гэсэн."

"Ээжид санаа зоволтгүй гээд хэлчих. Би өөрөө хөнгөхөн хийх болно."

"Ойлголоо эрхмээ."

-----------------------------

Оройн 10:45

Нэг их удалгүй номын сангын том танхимын хаалга онгойн туслах Лукас орж ирлээ.

"Эрхмээ тэд ирчихлээ."

Өөрийн шинэ эзэмшлээ харахаар танхимаас гарлаа. Тэр гантиг чулуутай шалан дээр өвдөглөн суух бөгөөд түүний гар, хөлийг хүлжээ. Мөн хүзүүнд нь гинж зүүн Бэкхён тэндээс нь барин зогсоно. Тэр яг л эд нарын хяналтад байгаа нохой шиг харагдана. Гэсэн ч түүний царайнаас харвал сулбайсан төрх алга магадгүй тэр үзэн ядаж байгаа ч сул доройгоо харуулахгүй гэсэндээ ингэж байгаа байх. Үргэлж үзэсгэлэнтэй байдаг түүний төрхийг хааш яаш болсон урт бор үс нь улам дур булаам болгож өмссөн даашинз нь биеийг халуухан харагдуулна. Байгалиас заяагдсан гоо үзэсгэлэн. Хэрэв тэр энэ байдлаа эвсэг болгон ашиглавал манай залуус шууд л арганд нь орохоор.

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now