Chapter EIGHT - Эхний өглөө

1.3K 103 2
                                    

Энэ нэрийг үзэн ядаж байна. Ээж бид хоёрт новшийн зүйл хийсэн олон жилийн өмнө. Мэдээ орсон цагаас эхлэн тэр гэр бүлийг сүйрүүлэхийн тулд бүх зүйлст суралцсан.

Жаахан л хүлээчих Жон. Би чамд харуулах болно. Чамд ямар бэлэг бэлдэхийг...

Чамд харуулнаа....

Жисүгийн талаас

Сэрээд хартал гар, хөлийн олсыг маань тайлчихсан байх бөгөөд намайг дулаан хөнжлөөр хучсан байлаа.

Цаг хэд болоод байнаа?

Нүдээ гүйлгэн эргэн тойрноо харж байтал жижиг цаг хананд өлгөөтэй харагдана. Гэхдээ энэ хана гоё загвартай өвөрмөц хийгджээ.

8:50?

Унтаж байх үед тэр хүлээсийг минь тайлсан бололтой. Fuck гар, хөл маань чөлөөтэй байна. Яахыг хүсэж байлаа даа? Тиймээ энэ л миний цор ганц боломж. Орноос год хийн босоод шилэн ханын доогуур гулсаж гарлаа. Цаанаас нь харагдах ногоон модод эндээс хол дэндүү хол нь харамсалтай. Ингээд надад боломж байхгүй нь. Гэсэн ч эергээр бодон хаалган онгойлгох гэж үзлээ. Болохгүй нь хххмм, ядаж цаг агаар нартай сайхан байгаа нь яамай.

"Чөтгөр гэж!"

Юу хийхээ ч мэдэхгүй нь. Өмссөн хувцас маань нэг л бишээ байз би нээрэн богино даашинзтай байгаа шүү дээ. Аахх хурдан хувцсаа сольж өмсмөөр байх юм. Өглөөний зуршил болсон ёсоороо бүлээн шүршүүрт орж, нүүр амаа цэвэрлээд хар жинсэн өмд, цагаан футболк өмсөж, үсээ янзалмаар байна. Гэвч одоо миний байгаа байдлыг...
Бууж өгөхгүй ээ, эндээс гарах боломжийг хайсаар байх болно. Энэ хүмүүс юу хүсээд байгааг үнэхээр мэдэхгүй юм гэснээс тэр залуу хаана байгаа юм бол?

Хэсэг байж байтал хэн нэгэн өрөөний хаалгыг онгойлгочхов. Тэр хүнийг орж ирэх нь гэж бодоод юу ч хийлгүй хүлээсэн буцаад явах шиг боллоо хөлийн чимээ бага багаар холдох нь сонсогдов. Тэгээд болгоомжтойхон хаалга бага зэрэг онгойлгон толгойгоо гаргаад эргэн тойрныг шалган харлаа ямар нэгэн хүн лав байсангүй.

Ингээд би шатаар буухаар явлаа. Том бас хүйт мэдрэгдэх энэ шат. Зөвхөн энэ шат ч биш энэ байшин бүхэлдээ хоосон, хүйтэн мэдрэмж төрүүлнэ.
Ямар ч дулаан, ямар ч сэтгэл хөдлөл.....хайр гэх зүйл байхгүй. Уг нь миний амьдралдаа харж байсан хамгийн гоё бас том байшин гэвч энд жаргалтай амьдрал алга.
Ер нь хэн ийм бараг л хоосон байшинд ганцаараа амьдарч чадах юм бэ?

Гэж бодон сонирхон явсаар гэхдээ хаашаа яваад байгаагаа мэдэхгүй байна. Хэд хэд төөрөхөөр их том, ганцаараа амьдрахад хэтэрхий том.

Хөөх...хөөх....энд хэн байгааг хараач аэ, намайг энд авч ирсэн гол хүн биш үү..

Тэр савхин бүрээстэй сандал дээр цэвэрхэн гэгч өмссөн хар хослолтой сууж байв. iPad руугаа харан завгүй суугаа харагдана.

"Би царайлаг гэдгээ мэднэ гэхдээ ширтэхээ боль."

Гэхэд би өөр тийшээ харан ээрч муурсаар "Т-тэгэх ч хүсэл надад байхгүй."

Байзаарай хараагүй байж тэр намайг энд байгааг яаж мэдсэн юм бэ? Уг нь өд унасан ч сонсохооргүй чимээгүй байсан шдээ. Тэгтэл яг яаж мэдэв?

Тэр одоо ч iPad-ныхаа дэлгэц рүү харсаар..

"Мм....намайг энд байгааг яаж мэдсэн юм?"

"Чиний амттайхан үнэр."

Хэдэн метрийн цаанаас намайг үнэртсэн гэж үү? Вууаахх үнэхээр инээдтэй байна.

"Өлгөөний цайгаа уу тэгээд би чамайг нэг тийшээ авч явна."

"Хаашаа?"

Тэр "Нэг тийшээ гэж байна."

Новш гэж тэр намайг алах гэж байгаа эсвэл өөр? Намайг зарах гэж байна уу? Өөр газар хорих гэж байна уу?

Энэ мөчид толгойд баахан муу бодол орж ирлээ.

Харин тэр намайг хэсэг харж байгаад "Өглөөний цайгаа ууцгаая."

Зохиогчийн талаас

Тэд явсаар том танхимд байх урт бас том зоогийн ширээний хоёр талд суулаа. Дээд талд Ви суух бол түүний өөдөөс доод талд нь Жисү сууна.

Чимээгүй байдал тэдний дунд үүсэж зөвхөн таваг, халбагын хорших дуу л сонсогдоно.

Саяхныг хүртэл....

"Яагаад би энд байх ёстой юм? Чиний хүсээд байгаа зүйл чинь яг юу юм бэ?" гэж Жисү дотроо уурлаж бухимдаж байсан түүнийгээ даран аль болох намуун тайвнаар хэллээ. Дараа нь халбагаа ширээн дээр тог хийтэл тавиад асуулт эрсэн харцаар Ви руу харна.

Харин Ви Жисүгийн өөдөөс түүнийг үл ялиг ичингүйрч ягаартал нь ширтэн мишээж хэлснийг нь үл тоох мэт сууна.

"Чам шиг чухал зүйл биш л дээ. Зүгээр л чамайг хангалттай жаргалтай байлгах гэж."

Жисү гайхан түүн рүү цоо ширтсээр "Яагаад?"

"Чамд хайртай болохоор."

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now