Chapter FIVE -Өнөөдөр бол тэр орой-

1.5K 110 8
                                    

"Новш гэж!! Үгүй ээ үгүй үгүй."

Бурхан минь энэ цонхнууд....б-байж боломгүй юм.

Нэгэн жижиг хувийн онгоцонд байна гэж үү?!!!!

"Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь."

"Бэкхён????"

Жисүгийн талаас

"Бэкхён энэ чинь юу юм?"

"Онгоц."

Би онгоц гэдгийг нь мэдэж байна. Тэнэг амьтан.

"Хараал ид би энд юу хийж байгаа юм бэ... чи надад юу хийсэн? Би хаана байгаа юм?"

"Тайван тайван нэг сайхан тайвшраад өг. Хувийн онгоцоор явж байна, бид тун удахгүй Лондон хүрэх болно."

"Лондон?!" гэсээр би чадлаараа хурдан өндийн бослоо. Учир нь хэт их гайхсан болохоор тэр.

"Яагаад би Лондонд ирнэ гэж? Чи юу- хөөе яг хаашаа яваад байгаа юм....яг одоо буцаад Солонгос яв."

Гэтэл тэр буцаж гаран хаалга түгжээд хаалганы цаанаас "Очоод мэдэх болноо манай хатагтай."

"Манай хатагтай гэнэ шүү, намайг эндээс гарга!" гээд уурласаар орилон хаалга хүчтэй цохисон боловч юу ч өөрчлөгдсөнгүй. Дараа нь түүний цааш явах чимээ л сонсогдсон юм.

Үгүй ээ чөтгөр гэж.

Нэг зүйлд бат итгэлтэй байлаа. Би ямар нэг хэцүү асуудалд орооцолдсон гэдэг.

----------------------

1 цагийн дараа

Хэсэг чимээгүй болон орон дээр гөлрөн суулаа. Богино бариу даашинз, өндөр өсгийт үнэндээ үнэхээр тээртэй байна гэвч өөр өмсөх хувцасгүй учраас яалтай билээ. Басхүү өөр нэгэнд мэдээж нүцгэн харагдахыг хүсэхгүй учраас.

Бэкхён чухам яг хэн юм бэ? Яагаад намайг хулгайлсан юм бол? Түүнийг хорхойд ч хоргүй сайн нэгэн гэж бодсон юмсан гэтэл тэр худлаа царайны цаана чөтгөр байжээ.

Тэр надаас юу хүсээд байгаа юм бэ? Мөнгө үү? үгүй ээ үгүй мөнгөнөөс болсон бол намайг Солонгосоос авч явахгүйгээр аав, ээжээс мөнгө нэхчих байсан биз. Гэтэл Лондонд авчирж байдаг.
Ямар ч сэжим алга....бүх зүйл ээдрээтэй байна. Тиймээ би учрыг нь олж мэдэх хэрэгтэй.

BTS |Kim Taehyung| Хүчээр гэрэлсэн нь II Where stories live. Discover now