Унтлаганы өрөөнийхөө цэлгэр том орон дээр тухтай нь аргагүй утсаараа тоглож байсан жижигхэн залуу хайрт ахынхаа ууртай хоолойнд бондгос хийн цочив. Юу буруу хийснээ эрэгцүүлэн бодсоор эргэж харахад гуриланд будагдсан хөвсгөр цагаан ах нь хүнд хүнд гишгилсээр өөдөөс нь чиглэн ирж байлаа. Жимин Юнгиг саатуулахыг оролдон худлаа инээсээр "хайртай шүү ахаа" хэмээн орилчихоод хөх үстийн суган доогуур гаран өрөөнөөсөө гаран гүйв. Хэрэг явдал юу байсан бэ гэвэл улбар үст ахынхаа үсний сэнсэн дотор гурил хийсэнд байжээ.
Дормоор нэг дуу чимээ болон шуугилдаж эхлэхэд хүн болгон өрөөнөөсөө гаран юу болж байгааг ажиглав. Энэ бүхнээс аль хэдийн залхаж гүйцсэн Жонгүг нүдээ эргэлдүүлсээр өөдөөс нь гүйн ирж буй бяцхан залууг дэгээдэн унагаагаад бахдалтай нь аргагүй шоолж гарав. Улбар үст Жонгүг рүү нэг муухай харж аваад худлаа гонгинож эхлэв. Тэгээд хошуугаа өмөлзүүлэн хөлөө савчуулаад худлаа гонгинож гарлаа.
"Аааа энэ хачин туулай чинь намайг унагаачихлаашд" тэрээр дормоор нэг гомдоллон чарлахад хайрт ах нь гурилаа цацруулсаар гүйн ирж байлаа.
Юнги цав цагаан амьтан гурилтай хөмсгөө зангидаад Жонгүгийг нэг сайн патирч аваад Жиминийг тэвэрсээр өрөө рүүгээ орлоо.
"Миний бяцхан дэгдээхий зүгээр үү? " гээд эрхлүүлэх нь Жиминийг бүр л нялхруулж байлаа.
"Хён би сүү уумаар байна" улбар үстийг хошуугаа цорволзуулсаар сүү нэхэхэд Юнги Жиминий хажууд суугаад
"Тэгвэл сүүгээ уугаад томоотой байна гэж амла" хэмээн хуруугаа гозойлгов.
"За" гээд хошуугаа унжуулан жижигхэн хуруугаараа амлалт өгөх нь Юнгигийн хамаг хайрыг гоожуулчихав.
"Ахх яахаараа ийм эгдүүтэй болчихдог байна аа? Зүрх минь зүрх минь" Юнги уулга алдсаар Жонгүгийн бананатай сүүг дээрэмдэн Жиминд авчирч ирээд уулгалаа.
"Ахаа та усанд орох хэрэгтэй байх аа? " Жимин шоолон инээсээр ийн хэлэхэд хөх үст гараа ташаандаа аван
"Муу чөтгөр яах вэ би чамайг дараа нь ёстой болгож өгнө өө. Хайран сайхан үс минь" гэчихээд яваад өгөв.
"Мин Шюга, буурал Мин. Хаха. Цагаан дээрээ бүр цагаан болчихож!
"Амаа тат! Дэгдээхий минь"
"Амжилт хүсье. Тавтай сайхан усанд ороорой. Татлаа хахахаха" түүний элгээ тэврэн хөхрөх нь Юнгид бага зэрэг сэжиг төрүүлчихэв.
Шүршүүрийн хаалгыг татвал битүү тоглоом, чихмэлүүд өөдөөс нь нураад ирэх нь тэр. Юнги хорон инээмсэглэсээр тоглоомнуудыг буцааж чихээд хаалгы нь сайн хааж тавиад өөр шүршүүрт орохоор зам шулуудав.
---
"Хонгор минь. Би усанд ороод болчихлоо. Одоо миний бяцханаа ороорой. " Юнги үсээ арчсаар амандаа үглэхэд Жимин бага зэрэг гайхсан ч жоготой инээсээр
"Окэээ. Хён намайг хүлээж байгаарай. " хэмээн нүдээ ирэмсээр шүршүүр зүглэв. Өөдөө хаясан чулуу өөрийг толгой дээр гэж. Аймшигтай их тоглоомнууд Жиминийг бүрхэн авлаа. Арай гэж тоглоомон дундаасаа гарч ирсэн бяцхан залуугийн хошуу нь тээр дор унжжээ.
"Хнн хён муухай. Гомдлоо хнн. Ийиийиы оммаааааааааа" улбар үст чарласаар Жиний өрөө рүү оров.
"Яасан бэ? Ганц сайхан үрийг минь хэн уйлуулав? " том ахынхаа сандарч өөриыг нь тойглохыг харсан улбар үст хорон санаалан
"Юнги хён намайг зодоод байна. Ийиий" гээд л худлаа орилж гарлаа.
"Мин Юнги би чамайг тулаанд дуудаж байна!!! Миний хайран сайхан үрийг минь гуйж авчихаад зодно гэнэ ээ! Үзүүлээд өгнө өө"
Жинийг ганжингаа барьсаар хоёр давхар луу зүглэхэд Жимин ард нь инээсээр үлдэв.
|аххх юу ч болчихов доо.