Saturday Night live-аас дөнгөж зочид буудалдаа орж ирсэн залуус маань өөр өөрсдийн өрөөнд орон хэдэн тийш тэрийн хэвтлээ. Улбар ягаан үст уулга алдсаар энэ комбэк ямар гайхалтай байгааг сайшаан магтана. Түүний энэ бодлыг хайрт ах нь бяц даран үгүйсгэж байлаа. Мэдээж энд тэндгүй ягаан өнгө зонхилон байхад Юнгигийн уур хүрэн боож үхэх гэж байгаа нь ойлгомжтой.
"Хараал идсэн баба ягаан өнгө" Юнги хөнжлөө тэврээд уйлагнан хааяа хааяа хөнжилөнд нусаа нийн биеэ хумьж байлаа.
"Ахаа сүү уух уу? " Жижигхэн залуу хайртыгаа аргадахыг оролдон ийн асуув.
"Тэгье" хэмээн шор хийтэл нусах татах Юнги улам чангаар хөнжилөө тэврэнэ.
"За сүүгээ уугаарай. Би тэнэг туулайгийн сүүг туугаад ирлээ" Жимин нүдээрээ инээсээр гүйн ирэхэд Юнги бараг галзуурах шахав.
"Ааааааа~ ягаан сүү! Чиний үс бас ягаан. Аааааа~" (гуага гуага гуага {төсөөлөгдөж байгаа биздээ. Кино шиг. Орилонгуут нь шувууд гуага гуага гуага гээд нисээд 😂})
Хөх үстийн орилооноор шувуу байтугай байшин доргижээ. Жин ягаан халаадтайгаа орж ирэн юу болсныг лавлав.
"Ааа яг одоо манай өрөөнөөс ГАР!!!! " Юнги бараг галзуурахад нэг хуруу дутуу байгаа бололтой нүд нь улайна. Арга ч үгүй биз.
Харин хөөгдсөн Жинд хачин их гомдох сэтгэл төрж юу юугүй хошуугаа өмөлзүүлэн Намжүүн руу явлаа.
"За ахаа тайвшир! Хүү хүү гээд гүнзгий амьсгаа аваарай. Би ингээд малгай өмсчихсөн болохоор ягаан өнгө харагдахгүй. Заа тайвшир" Жимин хэдэн талд нь гарч Юнгиг сэвэн хөлсийг нь даавуугаар арчина.
Нээх удалгүй Юнги инээсээр Жиминийг малгайгаа ав гэж дохив. Ягаан үст үүнд нээх итгэлгүй байсан ч малгайгаа авлаа. Юнги зөөлөн мишээгээд Жиминий хацрыг илэн "Хөөрхөн байна. Ягаан үстэй эгдүүтэй бяцхан дэгдээхий" гээд Жиминий хацар дээр үнсэв.
|ёооё баахан ягаан би бас үхэх гэжийшд 😂🔥