31**

619 85 9
                                    

Хүн бүр сандарладан хэдэн тийш холхино. Жин хоол хийж, Намжүүн томоотой сууна. Тэхён, Жонгүг хоёр энд тэндгүй сарнайн дэлбээ шидлэн явах бол Жимин ихэд сандралтай толины өмнө зогсох аж. Хөлөрсөн гараа байн байн өмдөндөө арчих нь үнэхээр их сандарч байгааг нь илтгэх аж.

Удалгүй хаалга дугарахтай зэрэгцэн бүх гэрэл унтрав. Юнгийг дагуулж ирсэн Хусог чимээгүй бусадтайгаа нэгдэн Юнги харанхуй байшинд ганцаар үлдлээ.

Юнгийг яг хашгирах гэж байхад урд нь "дээшээ яв!" гэсэн сум асав. Сумнууд дарааллан асаж Юнги түүниыг нь даган явна. Гэрэл болгоны доор нандин гэмээр үгнүүд сийлсэн байх нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байх аж. Шатаар гарч дуусмагц хоёр давхарын зочны өрөөны голд гэрэл асан өвдөглөн суусан Жиминий гэгээн дүр тодров.

Ягаан үст нүдээ анин зүрх догдлуулам шүлэг уншиж эхлэв. Сэтгэлийн үг мэт бичигдсэн энэ нандин шүлэг Юнгигийн чихэнд биш зүрхэнд нь шивэгдэн гүнээс гүн шигджээ.

"Мин Юнги надтай гэрлэх үү? "
Жиминийг ийн асуумагц саяхан л сэтгэл хөдлөлдөө болон уйлж байсан Юнги гэнэт л хүйтэн цараы гарган

"Үгүй" хэмээчихээд өрөө рүүгээ яван орлоо.

Татгалзсан хариу авсан Жимин яахаа үл мэдэн бүлтгэнэн суух аж. Ширээний ард нуугдаж байсан залуус сая ямар чөтгөр нь болчихов оо? Гэсэн янзтай гарч ирэв.

"Жиминние хён тайван байгаарай. Хоёулаа явж overwatch тоглоё. " Жонгүг амьхандаа ахыгаа сатааруулчих санаатай доошоо чирэн буулаа.

💞Sweety MinMin🐥🐱||Yoonmin\Completed\Where stories live. Discover now