Энд тэнд хүмүүсийн сандралдан гүйх чимээ гарч, бүгд л ямар нэг зүйлийг хичээнгүйлэн хийж байгаа бололтой. Stylist-үүд хоёр залуугийн хослолыг өмсүүлэн, үс гэзгийг нь янзлана. Гэнэт л уур амьсгал эвдэн Жин орж ирэн орилов.
"Ёоооо би хуримаа хийгээгүй байхад!!! Намжүүнааааааааа" гээд хамаг биёэ сэгсчүүлэв. Зөв ойлгожээ. Юнги Жимин хоёр хуримаа хийх гэж байгаа аж.
Бүхнийг эерэгээр хүлээж авдаг Бан захирал ч эл хуриманд ирсэн байх аж. Цомхон хурим болж байгаа учраас ердөө Bighit гэр бүл дундаа л хийж байгаа юм. Ирсэн зочид ч бие биесээ мэдэх тул ам уралдан чалчицгаана.
Хуримын ёслол эхлэхэд бэлэн болж хосууд хөтлөлцөн эндэр лүү алхана. Маш удаанаар энэ зүйлд итгэлтэй байна уу? Үгүй юу гэдгээ тунгаан бодон явсаар номлогчийн өмнө ирлээ.
Жиминий дуулсан "Promise" гэх дуу намуухнаар эгшиглэж номлогч асуух зүйлээ асуухаас өмнө хосууд маань зэрэг "АМЛАЖ БАЙНА" хэмээн хэллээ. Зочид ч энэ хөгжилтэй явдалд инээлдэж Жимин Юнгигийн энгэрт наалдана.
Юнги болон Жиминий эцгүүд "Бас ийм юм гэж байхаа" гэсэн шиг хүүхдүүд рүүгээ жаргалтай мишээх аж.
Жонгүгийн шахалтаар Жиминий барьсан цэцэг дараагийн эзэн дээрээ очих ёстой болж бүгд бөөгнөрөлдөн зогсож Жимин цэцгээ шидэхээр арагшаа харав.
" Нэг, хоерын, гурваа" Жимин амандаа ийн шивнээд цэцгээ шидтэл одоо ч ганц бие Хусог дээр өнөөх нь оччих нь тэр. Бүгд уулга алдацгааж өөрийгөө авна гэж төсөөлөө ч үгүй байсан Хусог дагзаа маажина.
Тэхён гэнэт өвдөгөө тулан суугаад бөгж гаргаж ирэн Жонгүгаас "Надтай гэрлээч" хэмээн асуув. Жонгүг ч нулимс дуслуулан толгой дохино. Хоёр хурим зэрэг болж өнгрөхөд хүүхдүүдээ харж байгааа мэт жаргалтай инээх Жин Намжүүний энгэрийг түшин зогслоо.
Үнэхээрийн аз жаргалтай, сайн сайхан. Ямар ч сасэн фэн, ядаргаатай нэтизэнгүй. Зүгээр л энгийн амьдралд хэтэрхий шунан дурласан залуус өнөөдөр энэ амьдралынхаа хамгийн том хүслийг биелүүлцгээв.
The end.
|залхмаар урт удаан үргэлжилсэн мин лаян ингээд дууслаа.