Улбар үст хөмсгөө зангидан элгээ тэврээд их л бодлогоширон сууж байлаа. Үүнийг нь анзаарсан хөх үст юу болсоныг нь лавлан асуув.
"Ахаа бидний хүүхэд жижигхэн төрөх байхдаа? " Жимин их л нухацтай асуухад хөх үст инээх аядаад яагаад ингэж бодох болсныг нь асуулаа.
"тэр туулай л таныг ч намхан, намайг ч намхан тэгээд нийлээд жижигхэн хүүхэд төрнө гэсэн шд" Улбар үст хөмсгөө зангидан хамраа үрчийлгээд элгээ тэврэн Юнги рүү харлаа. Дэндүү эгдүүтэй залуу өөдөөс нь тасралтгүй ширтэхэд хөх үст зүрхэн туш газраа гараа тавин инээсээр Жиминий мөрөөр тэврээд
"Хайрт минь. Энэ дэлхийн юм бүхэн жижигхэн байх тусмаа үнэ цэнэтэй байдаг юм шүү дээ" гээд улбар үстийн булцгар хацрыг тэврэв.
"хайртай шүү ахаа. Та бол хамгийн шилдэг нь." Жимин Юнгигийн мөрийг дэрлээд цээжээр нь гараа давуулан тэвэрлээ.
"би ч гэсэн чамдаа хайртай. Харин одоо тэр муу тэнэг туулайг болгож өгөөд ирэх минь. " хөх үст ханцуй шамлан Жонгүгийн өрөө рүү гүйн явлаа.
Ард нь үлдсэн бяцхан залуу инээсээр "болж муу хог. Намайг дандаа шоглодог байсны хохь. Муахаха~" гээд муухай инээсээр үлдэв.
Цаад өрөөнөөс Жонгүгийн Юнгид нүдүүлэн өөдөөс нь харах Ёнтанаас аврал эрэн хашгичих нь дуулдав....
|муахаха