Жимин Юнги хоёр өнөөдөр эмнэлэг явахаар болжээ. Хэн хэн нь урвуу царайтай байх бөгөөд хөдөлж ядан хувцасаа өмсөнө. Нээх ч удсангүй бэлэн болоод хоёулаа хөтлөлцсөөр машиндаа суун эмнэлэг дээр ирлээ.
Жимин нэг өрөө рүү ороод удалгүй нэг зураг барин гарч ирээд хөмсөгөө зангидан бүр л урвайчихав.
"Яасан байна гэж байна? " хар үстийг ийн асуухад Жимин хошуугаа унжуулаад
"Нуруу муруйчихсан байна гэнээ" гээд өнөөх рентген зураг руугаа харав.
"Тэгээд яаж эмчлэнэ гэж байна? "
"Бариа засал хийлгэх юм байх өө" Жимин бүр цаанаа л нэг гутарсан байдалтай ийн хэллээ.
"Хайрт минь битгий уурла аа" Юнги хайртыгаа аргадах өнгө аястай ийн хэлтэл Жимин бүр муухай харан
"Та л ер нь хүн унагаагаа биздээ хнн" гээд түрүүлээд явчихав.
"Хөөрхөн золиг шүү! Аххх хайр гоожих нь ээ! " Юнги зүрхээ барьсаар нөхрийхөө араас явлаа.
|З/т: Войтоо дарна уу!
Горьдсон уу та нар 😂😂😂