Зүгээр л уншаасай гэж хүсч байна заавал...

913 106 3
                                    

“Намайг Иван гэдэг. Би долоон настай. Би аав ээждээ хайртай ч тэднээс маш их айдаг. Тэд яагаад намайг үргэлж зоддогийг би огт ойлгодоггүй.

Өнөө өглөө би хичээлдээ явахаар сэрсэн. Би онц сурдаг учир багш нар надад маш сайн байдаг. Би ангийнхантайгаа байх дуртай. Гэхдээ ямар ч найзгүй. Тиймдээ ч завсарлагааны үеэр ихэвслэн шатны дор суудаг. Хэн ч надтай тоглохыг хүсдэггүй. Би бусад хүүхдүүдтэй найз байхыг хичээдэг. Гэвч намайг дургүй хүрмээр гэж боддог гэсэн учраас харьцдаггүй. Би өдөр бүр нэг ижил хувцасладаг учраас тэд намайг шоолдог.

Нэг өдөр хичээлээ тараад хувцасны өлгүүр лүү очиход хэн нэгэн миний хүрмийг хулгайлсан байсан. Хэн ч алга болсныг нь мэдээгүй. Тэгээд би цасан шуурган дундуур хүрэмгүй гэрлүүгээ алхсан. Гэтэл хэн нэгэн миний араас “хэн ч чамд дургүй, тэнэг ээ” гэж хэлээд маш хүчтэй цохиход цасан дээр маш хүчтэй нүүрээрээ унасан. Дараа нь миний нуруу, гэдэс, толгой руу зөндөө өшиглөөд ганцааранг минь үлдээгээд явсан. Би зодуулсандаа биш ганц ч найзгүйдээ л маш их шаналж уйлсан.

Гэртээ очиход ээж маань над руу гүйж ирээд үсдэж авсан. “Хаана байсан, Яагаад бохирдчихсон юм? Хараал идсэн хүүхэд, чамд оройн хоол өгөхгүй. Өрөөндөө ор” гэж хэлсэн. Ээжийнхээ хэлснээр өрөөндөө орж маргааш нь хүртэл юм идээгүй. Маш их өлсөж бас даарсан.

Дүн маань улам бүр муудсаар, аав намайг зодох нь бүр ч ихэссэн. Цаг хугацаа өнгөрсөөр миний цээжинд улам их өвдөлт мэдрэгдэж эхэлсэн. Аав ээж миний өвдөлтийг огтхон ч ойшоогоогүй. Нэгэн орой би орондоо орохдоо дахиж өвдөхгүй байхыг шөнөжингөө гуйсан. Би аав ээждээ дургүй хүрээгүй ээ. Учир нь би тэдэндээ маш их хайртай. Хичээлийн нэг өдөр хүүхдүүдэд хамгийн том мөрөөдлөө зурах даалгавар өгсөн. Хүүхдүүд машин, пуужин, хүүхэлдэй зурж байсан бол надад ямар ч зурах зүйл байгаагүй. Би зөвхөн аав ээжийгээ л намайг илүү их хайрлаасай л гэж дотроо мөрөөдсөн. Тиймдээ ч гэр бүлээ зурсан. Ээж, аав хүү гурав хамдаа тоглоом тоглоод инээж буй зураг. Зурж дуусаад би чимээгүйхэн уйлсан. Хүүхдүүд миний зургийг хараад шоолсон. Харин би тэдэнд “Миний хамгийн том мөрөөдөл бол гэр бүл” гэж хариулсан. Гэтэл хүүхдүүд миний өмнөөс инээсээр л байсан тул “Намайг шоолох хэрэггүй, энэ бол миний хамгийн том мөрөөдөл. Чи намайг зодож, бас үзэн ядаж болно. Гэхдээ л гуйя. Намайг битгий шоол л. Би яг л та нарын аав ээж та нарыг тэвэрч, үнсэж байдаг шиг манай аав ээж бас тэгж байгаасай л гэж хүсдэг” гэж хэлсэн. Багш миний нулимсыг арчсан. Зарим хүүхдүүд намайг ойлгож байгаа мэт байсан ч ихэнх нь л үргэлжлүүлээд инээсэн. Нэг өдөр би хичээлдээ тун тааруу дүн авсан учир гэртээ харихаас айсан. Гэхдээ очих газар байхгүй учраас гэртээ очсон. Ээж миний дүнг хараад уурлаж, шат руу чирсэн. Хөлийг маань сандалаар маш хүчтэй цохьсон. Толгой руу хоёр удаа цохихол би маш хүчтэй унасан. Биеэ дааж чадахгүй болсон. Ээж намайг шалан дээр үлдээгээд явсан. Удалгүй буцаж ирээд шалаа цэвэрлэхгүй бол аав чинь ирээд чамайг дахиад зодно шүү гэсэн.

Гэтэл ээжийг хэлэх үед аав аль хэдийн хаалганы гадаа ирсэн байсан. Миний дүнг хараад намайг сэгсчиж, нүүрэн дундуур минь цохьсон. Тэгээд л би ухаанаа алдсан. Сэрээд хартал эмнэлэгт байсан. Миний хуруу ч хөдлөхгүй бие хөндүүр байсан. Цонхруу харж маш их уйлсан. Гадаа хүүхдүүд аав ээжтэйгээ тоглож байсан.

Яагаад уйлсан гээч?

Би ээжийгээ тэврэх ямар байдгийг мэдэхгүй. Аав ээж минь намайг зодсон ч би хайртай хэвээрээ л байдаг. Би хамгийн сайнаараа байхыг хичээдэг. Гэвч одоог хүртэл тэд надад дургүй.

Нэг өдөр цай уугаад сууж байтал тэд дахиад л намайг зодсон. Гэнэт миний цээж маш их хөндүүрлэж ээждээ хэлэхэд огт тоогоогүй. Эмнэлэг дээр очиход хэн ч намайг тоогоогүй. эмч намайг үзээд аав ээжийг дуудахад хэн нь ч ирээгүй. Би хүлээгээд л байна. Гэхдээ юу ч болсон би аав ээждээ маш их хайртай.” Иван хүү уг явдлаас хоёр өдрийн дараа гэмтлийн улмаас нас баржээ. Эмч түүний гараас маш цэвэрхэн нямбайлан бичсэн уг захиаг олсон байна. Уг захиа Орос хэл дээр бичигдсэн ба хүүгийн үнэн түүхийг фэйсбүүк, твиттер болон бусад цахим хаяг хэрэглэгчид уншиж, сэтгэгдлээ илэрхийлсээн байгаа юм. Хүүгийн захиа гэр бүлийн хүчирхийлэлд ил, далд өртөж байгаа хүүхдүүдийн төлөөлөл болсон юм.

Хэрвээ эцэг эх чинь чиний хөдөлмөрийг үл тоомсорлож,  чамайг үл ойшоож байвал гуйя!  Үүнийг заавал уншуулаарай.  Шууд очоод уншуулахад эвгүй байвал Урам хайрлах үгс фэйж рүү ороод мэншион хийгээд уншуулаарай.  😭😭😭. 

Хүүхэд бүр эрүүл энх,  аз жаргалтай байж,  эцэг эхийн хайр гэдэг зүйлийг зүрхэндээ тултал мэдрээсэй гэж хүсч байна...

💞Sweety MinMin🐥🐱||Yoonmin\Completed\Where stories live. Discover now