А: Жимин, Юнги хоёрын маргаанд Жимин ялжээ. Яагаад?
"Би би би би хариулья" ягаан үст гараа өргөн дэвхцэх аж.
"Учир нь би дэндүү ухаантай болохоор маргаанд ялсан" Жимин бахдалтай нь аргагүй үсээ хойш илэв.
"Үгүй ээ! Би хэрэлдэхэд хэтэрхий залхуу! " Хөх үст Жиминий хариултыг үгүйсгэн асуултанд хариуллаа.
А: тийм ээ! Мэдээж Мин Шюга хэрэлдэхэд хэтэрхий залхуу юм. За тэгэхээр дараагийн асуулт.
Хөтлөгчийн яриаг таслан ягаан үст гонгинож эхлэв.
"Би ухаантай болохоор л ялна шдээ. Ааааа ёоооё би ухаантай биздээ хэлэлдээ. Оммааааа! " Жимин хүн болгон руу асуултаа тулган өөрийгөө ухаантай болгох гэж үзэх аж.
"Тийм ээ. Ухаантай. Ээжийн хүү чинь ёстой ухаантай бяцхан эрдэнэ юм байхгүй юу" Жин ягаан үстийг эрхлүүлэн үсийг нь илнэ.
"Гахх ээжийн хүү нтр. Ким Сокжин их байна аа! Хмммм" хөх үст нүдээ онийлгон том ах, найз залуу хоёр луугаа харна. Найз залуугаа харамлан хэрэлдмээр байвч түүний залхуу хүрчээ.