•••
бүлэг нэг.
ХАВ ХАР
ШАВ ШАР ХОЁР.•••
•
"Эрвээхий..."
Өвөө нь түүнийг тэгж нэрлэсэн юм.
Буйдхан хотын бяцхан энгэрт багширан суналдсан орон сууцны хорооллын гурван давхрын тагтан дээр гуравхан тохой өндөртэй охиныхоо гурав дарж сүлжсэн даахийг дахин дахин үнэрлэх хошуу, холхийг ширтсэн харц. Европ тамхины бохинд урагдан ярагдаж сөөнгөтсөн хоолой.
Түүний үеийнхэн гүйлдээд л, ухаан жолоогүй чарлалдаад л. Харин охин өвөөгийнхөө өвөр дээр суучихаад хорвоогийн хэнбугайн ч хүрч зүрхлэхээргүй газар заларчихсан аятай өдөржингөө суунагласан их янжуурынх нь утаанд зүүрмэглэн, энгэрээс нь ургачихсан юм шиг л тас наалддаг байлаа.
YOU ARE READING
THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.
FanfictionТүүний гитарын чавхдас. Тэндээс төрсөн ариухан эгшиг. Тэгэхэд л би дальтай байсан. хар background тохируулан уншина уу. • ©️guzeelzgene, 2019