• • •
бүлэг арван нэг.
ХАРАНХУЙ.
• • •
...Гүйдэг хаалгыг аажуухнаар түлхэхэд түнэр үдшээс ч тэсгим жавартай харанхуй хонгил үзэгдлээ.
Хэдэн сар хүний гар хүрээгүй эзгүй айлын шалан дээр нь хүртэл зузаан тоосон давхарга тогтсон нь бүрэнхийд ч тодхон сааралтах авай.
Тэд шөнөөс илүү шөнө шиг бүрэнхий байшингийн үүдэнд хэсэг саатаад дотогш ороход Эрвээхий Жонгүгээс алхам ч холдсонгүй. Үнэндээ яагаад ийшээ орж байгаагаа ч бүрэн ойлгоогүй охины жийрхсэн харц ийш тийшээ үсчиж байлаа...
...Энгэрээрээ дүүрэн хүндэтгэлийн бичиг, өргөмжлөл, жаргалаа буулгасан жаазтай зургууд жирийж байсан хана юу ч үгүй нүцгэрчээ. Нүдгүй ухархай шиг хоосон тавиурууд гэрэлгүйд сүүдэртэх нь эгээ л тас ширтэх шиг. Цагийн алхаа ч анир дарсан байх бөгөөд гагцхүү тэдний амьсгал л сулхан сонстох буй.
Жонгүг халаасаа тэмтэрсээр утсаа гаргаж ирэн дэлгэцийг нь асаахад бүдэгхэн гэрэл тусаж байшин доторх юмс яльгүй тодорлоо.
Үнэхээр л хов хоосорчихжээ.
Хэдэн тавиурууд, гал тогооны хаалга нь онгорхой шүүгээнүүд, сандал ч үгүй ширээ.
Энэ бүх эд хогшлыг амилуулдаг зүйлс нь үгүйрчихэж. Номнууд, зургууд, тасалгааны ургамлууд, дундартал нь ашигласан амтлагчны эрээн мяраан савнууд. Тэд ч мөн эздээ дагаад эндэхийг орхичихож. Байшинг гэр болгодог бүхэн нь... үгүйрчихэж.
YOU ARE READING
THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.
FanficТүүний гитарын чавхдас. Тэндээс төрсөн ариухан эгшиг. Тэгэхэд л би дальтай байсан. хар background тохируулан уншина уу. • ©️guzeelzgene, 2019