•••бүлэг долоо.
ТЭР ОХИН.
•••
•
...Жонгүг аль болох харахгүйг хичээдэг байлаа. Будантай үдэш шиг бүдэгхэн гэрэлд бараантах хар үсийг, уншаагүй хэрнээ ухаанаас уягдчихсан шүлэг шиг уруулыг. Өглөө харвасан од шиг, үүрд мандсан нар шиг, үүр намуухнаар цайж сар аядуухнаар буух шиг илбэт нүдийг. Хөгжим шиг яруу ч хормын амьтай хорвоогийн ховорхон хэрнээ хугасхан тохиодог гайхамшгууд шиг түүнийг...
Бүүдгэр гэрэлд бүдэгхэн үзэгддэг булангийн бяцхан ширээ. Ард нь суудаг тэр охин. Банзан гитарных нь утаснаас өндийн, хуруун дээрээс нь холхид түгэх аялгуунаас түрхэрэх чиггүй их эрчит давалгааг чагнан суудаг тэр охин. Дуулахаар нь нүдээ аньж, дуусахаар нь асуулт дүүрэн харцаар сүнсийг нь цоо ширтдэг тэр охин. Нэр нь ч нууц , нас нь ч нууц. Үнэндээ янжуурны униар босож, утаа манантсан эл газрыг дээрээс хойш зөнч болжмор шиг тойрох болсон тэр охины хав харанхуйг зүслэн хав халуунаар бодолд нь төөнөдөг нүд, булингаргүй мөрний эрэг шиг тогтуухан төрхнөөс нь өөр мэдэх зүйл хүүд үнэнхүү байсангүй.
YOU ARE READING
THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.
FanfictionТүүний гитарын чавхдас. Тэндээс төрсөн ариухан эгшиг. Тэгэхэд л би дальтай байсан. хар background тохируулан уншина уу. • ©️guzeelzgene, 2019