• • •
бүлэг арван тав.
УРТ ЗАМ.
(хэсэг 2)• • •
"Чи дахиад тэр хэсгийг нь дуулаад өг л дөө..."
Эрвээхий ийн хэлээд хажууд нь инээмсэглэн алхах Жонгүгийн шуунаас зөөлхөн зуурлаа. Хүү хариу сулхан инээвхийлсэн боловч дуугарсангүйд Наби өөрөө дуулж эхлэв. Инээхээрээ нүд нь шинийн хоёрны зөн билэгт сар шиг илбэт дүрийг олчихдог энэ охины баяслынх нь шалтгаан байх Жонгүгт хэчнээн сайхан санагддаг гэж санана? Солонгоны найм дах өнгө нь болж мандах шиг, тав дах улирлын тамгат цэцэг нь болж дэлгэрэх шиг, хүй орчлонгийн тайлж чадахгүй, тунгааж дөнгөхгүй нууцат гэгээг цээжин дундуур нь татуулдаг энэ охин магадгүй өөрөө шинийн хоёрны сар биз.
Эрвээхий инээгээд л, дуулаад л. Жонгүг түүний дэргэд зэрэгцэн алхавч дагаж дуулсангүй. Гагцхүү Эрвээхийг л харна. Ганцхан л бодол толгойд нь эргэнэ.
"Чи мэдрүүлдэг бүхнээ мэддэг ч болоосой..."
Дөнгөж жаргасан нарны хөхөлбий ягаан туяатай угтах үдшийн үнэрт хөлчүүрхэн дуниартсан тэнгэр тэднийг тэг дээрээс нь ажина. Жонгүг, Эрвээхий хоёрын хэнийх нь ч анзаарах сөхөөгүй хажуугаар нь зөрөх хүмүүсийн л адил шүлэг найргийн ариун биелэл, ялгуун яруухны амьд дүрслэл хурмаст хүртэл тэдний өмнө үзэгчээс хэтэрч үл чадах буй.
YOU ARE READING
THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.
FanfictionТүүний гитарын чавхдас. Тэндээс төрсөн ариухан эгшиг. Тэгэхэд л би дальтай байсан. хар background тохируулан уншина уу. • ©️guzeelzgene, 2019