• • •бүлэг арван гурав.
ҮНЭГ БА ЖАРГАЖ БУЙ НАРАН.
• • •
Хүйтнээр царцсан хорвоо цөнгөө түрч цэл залуухан таван сарын цэлмэг тэнгэрт дүр хувилан дахин сэрснийг гэрчлэх шиг Жонгүгийн хааяахан саатах дуртай сааданд хүний хөл бужигнаж, хүүхдүүдийн хоолой цангинах авай.
Хуучлан хөөрөлдөх, холхид санаашрах хэн бүхний харцнаас нь гагцхүү хавар л харж болох хоосон гуниг, халуун баясал хослон гийдэг нь өнөөдөр илүү тодхноор үзэгдэх шиг... Хүмүүс гишгэлээд л, гишгэлээд л байна. Хэзээ ч юм хөвж орхисон утас шиг цаг хугацаа гэдэг хөвөгдөөд л, хөврөөд л байна... Ай даа, энэ таван сарууд. Ар араасаа айлчлах таван сарууд. Анзаарах ч үгүй амьдраад л, ажиллаад л, амьсгалаад л яваа нэгний эцсийн ч таван сар байж мэдэх энэ л нэгэн таван сар ч бас үнэндээ хүй орчлонгийн нүүрэнд түгээд мөхсөн түм түмэн эрхэс шиг л түрхэн зуурын өртөө. Хачин хэрэг шүү. Цоо шинэ юм оршдоггүй газрын хаврыг эхлэл гээд л байдаг нь... Гэтэл эхлэл гэдэг нь эрт өмнө нь төгсгөл байсны гэрчлэл биш гэж үү? Үүлсээ, үйлсээ өвөртөлсөөр өнгөрөгч жилийнхээ хуанлин хуудсанд хуучран мөнхрөх өгөр моддын, өвгөн сүнс өвлийн гэрээслэл. Ийм л дахиж нөмөрлөхгүй сүүдрийн хил хязгаарыг эмжээрлэх гэрэл шиг гэгэлгэн цагаар гуниглахгүй гээд ч яалаа? Баярлахгүй гээд ч яалаа?
YOU ARE READING
THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.
FanfictieТүүний гитарын чавхдас. Тэндээс төрсөн ариухан эгшиг. Тэгэхэд л би дальтай байсан. хар background тохируулан уншина уу. • ©️guzeelzgene, 2019