0 9

481 71 9
                                    



• • •

бүлэг ес.

бүлэг ес

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

НИМБЭГНИЙ МОД БА ХУУЧИН ЦОХИУР

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


НИМБЭГНИЙ МОД БА ХУУЧИН ЦОХИУР

• • •

         " ....Долоон сарын ид халуун. Тэнгэрийн энгэрт ассан зул шиг наран өдрөөс өдөрт улам улалзан, ухаа улаанаар хорвоог угааж байсан сан.

         Насны будан нүүрэнд нь үрчлээс болоод суучихсан өвгөний сулхан мишээл. Хөлс нь бурзайсан духаа шудрах мойног хүрэн гар. Цагаа буусан ч цаг хугацааны давалгаанд элэгдэхээс урьд эгээ л өөрийнх шиг нь бор алаг байсан болов уу гэмээр харц.

         Хүү чухамхүү юу гэхээ мэдэж ядан толгойгоо сэгсчинэ.

"Би авч чадахгүй нь ээ, ах аа..."

        Өвгөн хүр хүрхийн инээвхийлээд хажууханд нь суух эхнэрээ шудраад тун ч шоглонгуй, "Хүүе, сонсов уу, хө? Хүн юм хадгалж бай гэхээр чадахгүй гэх юм." хэмээв. Хэлснийг нь дуулаад жигтэйхэн гайхан өөдөөс нь том харах хөвүүнийг ам нээж амжилгүй байхад өвгөн үргэлжлүүллээ.

"Хэн чамд өгнө гээв? Хадгалж бай. Ахынхаа энэ эдийг хямгатай гэгч нь хадгалж бай, за юу?"

        Өвгөний инээмсэглэл огт хувьсхийсэнгүй ч унжсан зовхины дороос бүдэгхэн очтох нүд нь он жилийн тоосонд дурсамжных нь гүнд хадаастай тунарсан гунигаа хүүд үзүүлэхгүй гэсэндээ дальдчина.

"Алив, гараа сунгаад аль..."

         Ийн өгүүлээд өвгөн энгэрийнхээ халааснаас эмрэгдэж эмтрээгүй хэсэг гэж үгүй гитарын цохиур гаргаж ирээд алган дээр нь тавих нь тэр. Хулсан нуруутай сэвүүрээ дэвэн, болоод буйг аядуухнаар ажиглан суусан эмгэн сая нэг ойлгов бололтой нүдэнд нь нулимс дүүрээд ирлээ. Харууслын, харамслын бус баярын нулимс. Он жилүүд шүлэглэн сийлэгдсэн жаргалтай гуниг. Эмгэн нөхөр лүүгээ ойртоод нөсөөтөн толботсон атигар цагаан гараараа шуунаас нь атган наалдав.

THE GUITAR STRINGS I USED TO DANCE ON. жон жонгүг.Where stories live. Discover now